Өнцөг (геометр)
Геометрт өнцөг хэмээн нэгэн ижил цэгээс эхлэлтэй, 2 цацрагаар бүтсэн дүрсийг хэлнэ. Эхлэлийн цэгийг өнцгийн орой гэх бөгөөд цацрагуудыг өнцгийн тал гэнэ. Өнцөг нь Евклидийн болон Евклидийн бус геометрын аль алинд нь тодорхойлогддог.
Өнцгийг транспортир шугам болон бусад өнцөг хэмжигч багажаар хэмжинэ. Олон улсын нэгжийн СИ систем дэх үндсэн хэмжих нэгж нь радиан бөгөөд түүнчлэн геометрт хэм буюу градус (°) (Англи: degree) түгээмэл хэрэглэгддэг.
Нэршил
засварлахМатематикын тэгшитгэл бодоход өнцгийг ихэвчлэн Грек цагаан толгойн үсгээр нэрлэн тэмдэглэдэг. Жишээ нь: α, β, γ, θ, φ.
Геометрын дүрс болон бодлогод дээр өнцгийг тэмдэглэхдээ оройн цэгээр эсвэл талуудаар нь нэрлэдэг. Жишээ нь баруун талд буй зураг дээрхи өнцгийг өнцөг А, ∠А, ∠BAC эсвэл гэж нэрлэн тэмдэглэнэ.
Төрөл
засварлахДан өнцөг
засварлах
- Өнцгийн хэм нь 90°-с бага өнцгийг хурц өнцөг гэнэ.
- Өнцгийн хэм нь 90° буюу π/2 радиантай тэнцүү өнцгийг тэгш өнцөг гэнэ. Мөн зөв өнцөг хэмээдэг. Хоорондоо тэгш өнцөг үүсгэх шулууныг перпиндикуляр эсвэл ортогональ гэж хэлнэ.
- Өнцгийн хэм нь 90°-с их ба 180°-с бага өнцгийг мохоо өнцөг гэнэ.
- Өнцгийн хэм нь 180° буюу π радиантай тэнцүү өнцгийг дэлгэмэл өнцөг гэнэ.