Рагчаагийн Баасан

Рагчаагийн Баасан (1943 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын эмэгтэй дипломат, төрийн тэргүүн нарын англи хэлний орчуулагч.

Рагчаагийн Баасангийн ном

Боловсрол: 1951-1961 онд Нийслэлийн арван жилийн 1-р дунд сургууль, 1961-1967 онд Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг англи, орос хэлний орчуулагч-референт мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Намтар засварлах

ЗХУ-ын Москвад сургуулиа төгсөж ирээд 1967-1969 онд НАХЯ-нд ахлах төлөөлөгч.

1969-1971 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч,

1971-1974 онд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч,

1974-1978 онд ГЯЯ-ны III хэлтэст атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга,

1978-1981 онд Монгол улсаас Афганистан Улсад суугаа ЭСЯ-нд III нарийн бичгийн дарга,

1981-1983 онд ГЯЯ-ны III хэлтэст хоёрдугаар нарийн бичгийн дарга,

1983-1988 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга,

1988-1990 онд ГЯЯ-ны V, III хэлтэст хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга,

1990-1991 онд ГЯЯ-ны Нэгдсэн бодлогын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,

1991-1995 онд ГЯЯ-ны Европ, Америкийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,

1995-1997 онд ГХЯ-ны I дүгээр газарт Зөвлөх,

1997-2001 онд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд улс төрийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж байв.

Тэрбээр 2001-2007 онд АНУ-ын Индианы Их сургуульд зочин судлаачаар ажиллаж 20 дугаар зууны Америк, Монголын улс төрийн харилцааны асуудлаар судалгааны ажил хийн "XX зууны Америк, Монголын улс төрийн харилцаанд Орос, Хятадын нөлөө" номыг АНУ-ын монголч эрдэмтэн Алишиа Кэмпи-ийн хамт бичиж хэвлүүлсэн.

Мөн тэрээр "Төрдөө хэл залгуулж явсан он жил минь" ном бичиж хэвлүүлжээ.

Гавъяа шагнал засварлах

Гадаад харилцааны салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Засгийн газрын хүндэт жуух бичиг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнаж, ГХЯ-наас "Түшээ"-гээс "Тэргүүн шадар" хүртэлх дипломат цолыг шат дараалан олгож, Хүндэт дипломат цолоор шагнасан байна. Р.Баасанд 2009 оны 12 сард Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 оны 12 сард "Боловсрол-90 медаль", 2014 оны 3 сард Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Нигүүлсэл" алтан медалиар шагнасан.