Пүрэвдашийн Золжаргал
Пүрэвдашийн Золжаргал Монгол улсын кино найруулагч. Баавгай болохсон 2023 киногоороо олны танил болсон.
Пүрэвдашийн Золжаргал | |
---|---|
Төрсөн | Монгол Улс, Улаанбаатар |
Аль хотын суугуул | Монгол Улс, Улаанбаатар |
Ажил | Кино найруулагч, зохиолч, продюсер |
Он жил | 2012 – одоо |
Бага нас, боловсрол
засварлахТүүний анхы богино хэмжээний кино нь 2010 онд бүтээгдсэн Over the City, болон Under the Sky юм. Уг киногоороо Япон улс ын Баруун Токио хотын кино наадмаас кино клубын шагнал хүртсэн. Японд дахь сургуулиа төгсөөд Монгол улсдаа буцаж ирээд хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажиллаж туршлага хуримтлуулсан.
Кареер
засварлахТүүнээс хойш өөрийн 2 богино хэмжээний киног Burgundy 2013 болон Outliers 2017 туурвисан бөгөөд энэ 2 кино нь Алтан хальс кино наадамд үзэгчдийн хүртээл болсон.
«Баавгай болохсон» /англи. If Only I Could Hibernate/ — 2023 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн, нэгэн гэр бүлийн сонирхолтой түүхийг харуулсан уянгын уран сайхны кино. Уг кино нь Каннын кино наадамд танилцуулагдсан Монголын анхны кино юм.
Золжаргал “Баавгай болохсон” киноны зохиолыг 2017 оноос бичиж эхлэн, олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож байжээ. Зохиолыг 2017 онд болсон “Утааг устгая” гэх жагсаалаас санаа аван бичсэн байна.
Дэлгэцийн бүтээл
засварлахУран сайхны кино
засварлахОн | Киноны нэр | Үүрэг | |
---|---|---|---|
2013 | Бургунди | Найруулагч | |
2017 | Outliers | Найруулагч | |
2019 | Шат | Найруулагч | |
2020 | Нүцгэн ламп | Найруулагч | |
2022 | Шар автобус | Найруулагч,продюсер | |
2023 | Баавгай болохсон | Найруулагч, |
Эх сурвалж
засварлах- Mongol TV Дэлхийн A зэрэглэлийн Каннын кино наадамд “Баавгай болохсон” УСК Монгол улсаас анх удаа албан ёсоор сонгогдлоо
- "Баавгай болохсон" кино анхны шагналаа хүртэв
- 2023 ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС
- Пүрэвдашийн Золжаргал