Пёньяны метро
Пёньяны метро (сол. 평양 지하철도) - Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын нийслэл Пёньян хотын метроны сүлжээ. 1973 оны 9-р сарын 9-нд нээгдсэн, Солонгосын хойг дахь анхны метро. Пёньяны метро нь 2 шугам, 17 өртөөтэй бөгөөд нийт урт нь 22,5 км. Пёньяны метро нууц объектын статустай тул мэдээлэл бага байдаг.
Пёньяны метро 05:30-21:30 цагийн хооронд ажилладаг.
Түүх
засварлах1966 онд БНАСАУ-ын удирдагчийн хүү Ким Жон Ил, баригдаж буй Бээжингийн метроны байгууламжуудтай танилцаж, 1968 онд Пхеньянд метро барих ажил эхэлжээ. Барилга угсралтын ажлыг Солонгосын ардын арми болон улс төрийн хоригдлууд хийсэн ч Хойд Солонгосын удирдагчид энэ баримтын талаар чимээгүй байхыг илүүд үздэг нь ойлгомжтой.
Тэдонган голын доорх хонгилын ажлын үеэр томоохон осол гарч 100 гаруй ажилчин нас барсан гэдэг. Маршрутын энэ хэсэг хэзээ ч ашиглалтад ороогүй бөгөөд голын баруун эрэг доогуур байрладаг.
Дэлхийн хамгийн гүн метроны нэг (100-120 метр гүн) бөгөөд тус метрог хоргодох газар болгон ашиглах боломжтой гэдэг.
Пёньяны метроны өртөөнүүдийн урсдаг шатыг Хятадад үйлдвэрлэсэн аж.
Станцуудын дийлэнх нь тухайн газар зүйтэй ямар ч холбоогүй, Умард Солонгосын хувьсгалын сэдэвтэй холбоотой нэртэй. Олон станцууд социалист реализмын үзэл санаагаар гантиг чулуу, барельеф, мозайк ашиглан нэлээд тансаг байдлаар чимэглэгдсэн байна.
2010 он хүртэл гадаадын жуулчид зөвхөн "Ёнгван" ба "Пухеунг" гэсэн хоёр метроны өртөөнд зочлох боломжтой байсан бөгөөд тэдний тогтсон аяллын хөтөлбөрт багтсан байв. 2010 оноос хойш гадаадын иргэдэд үйлчлэх өртөөний тоо зургаа хүрж, 2014 оноос хойш Пёньяны метроны бүх өртөөнүүд гадаадын жуулчдад нээлттэй болжээ.
Хойд Солонгосын нийслэлийн метронд ачаалал ихтэй үед ч цөөхөн зорчигч байдаг. 1985 онд хамгийн "шинэ" өртөөг барьсан буюу үүнээс хойш метро өргөжөөгүй байна.