Пуна гүнж (хятадаар:普纳公主; пиньинь:Pǔ nà) бол Монголын Юань улсын Өлзийт хааны охин юм. Түүнийг Хонгирадын Сангэбула хүргэн бол Бөртэ үжиний ах Анчин ноёны ач хүү Төмөр хүргэн ба Нангиажин гүнж нарын хүү юм. Төмөр хүргэн нь Хубилай хааны охин Нангиажин гүнжийг гэргийгээ болгож байсан нэгэн юм. Тугтөмөр хааны үед Пуна гүнжид Юнань их эгчмэд гүнж цол, Сангэбула хүргэнд алтан тамга, Юнань ван цол, 1000 өрхийг шагнал болгожээ. 1333 онд Тогоонтөмөр хааны үед нэмж 10,000 өрхийг шагнажээ. 1334 онд Сангэбула хүргэнийг Лу ван цолоор өргөмжлөөд, Пуна гүнжид Хааны эгч Лу улсын их эгчмэд гүнж цол шагнаж, их хишиг хүртээж байсан.

Холбоотой өгүүлэл

засварлах