Поль Гоген
Эжен Энри Поль Гоген (франц. Eugène Henri Paul Gauguin; 1848 оны 6-р сарын 7-нд Парис хотод төрсөн- 1903 оны 5-р сарын 8-нд Маркизын арлуудын Атуона хотод нас барсан) -францын уран зураач, керамик-уран барималч бөгөөд график зураач. Поль Сезанн, Винсент ван Гог нарын нэгэн адил - постимпрессионизмын томоохон төлөөлөгч юм.
1870-аад оны эхээр тэрээр сонирхогчийн хэмжээнд зураг зурж эхэлсэн байна. Уран бүтээлийнхэн эхний үе импрессионизмтай холбоотой байжээ. 1880 оноос тэрээр импрессионистуудын үзэсгэлэнд оролцсон байна. 1883 оноос тэрээр мэргэжлийн зураач болсон байна. Гогены амьд сэрүүн байх үед түүний уран бүтээл эрэлт хэрэгцээ багатай байсан учраас тэрээр тун ядуу байжээ. Гогены 1892 онд үурсан «Хурим хэзээ вэ?» гэх зураг сүүлд хамгийн үнэтэй зарагдсан зургийн жагсаалтад багтсан юм.
Намтар
засварлахПоль Гоген 1848 оны 6-р сарын 7-нд Парист Кловис Гоген (1814-1849) хэмээх Бүгд найрамдахчуудын "Насионал" сэтгүүлийн улс төрийн сэтгүүлчийн хүү болж төржээ. Эх Алина Мария (1825-1867) гэж Перу улсын чинээлэг креол гэр бүлээс гаралтай байсан байна.
Түүнийг 1 настайд эцэг нь гэр бүлээ аваад шинэ амьдрал эхлүүлэхээр Перуг зорьжээ. Перуд эцэг нь нас барж 1855 онд Поль хүү 7 настай байхдаа эхийнхээ хамт Франц руу буцаж ирээд өвөөгийндөө Орлеанд суурьшжээ. Гоген франц хэлийг хурдан сурч, сурлагдаа амжилт гаргаж эхэлсэн байна.
1861 онд эх Алина Парист оёдлын цех нээсэн бөгөөд Поль тэнгисийн цэргийн сургуульд орохоор бэлтгэж байв. Гэвч тэр шалгалт давж чадаагүй 1865 оны 12-р сард "кадет" буюу далай усан онгоцнд дагалдан ажилтан болжээ. 1871 он хүртэл тэрээр дэлхий даяар тойрон аялж Өмнөд Америк, Газар дундын тэнгис, Умард тэнгис үзжээ. Тэрээр Энэтхэгт байхдаа эхийгээ нас барсан тухай мэдсэн байна. 1872 онд Парист эргэж ирээд Гюстав Арозын тусламжтайгаар биржийн брокер болсон байна.
1873 онд Гоген Арозагийн танил дани залуу бүсгүй Матте-Софи Гадтай гэрлэжээ. 1874 онд хүү Эмиль, 1877 онд охин Алина, 1879 онд хүү Кловис, 1881 онд хүү Жан-Рене, 1883 онд хүү Поль нар төржээ. Дараагийн арван жилд Гогены нийгэмд эзлэх байр суурь бэхжиж тэдний гэр бүлийн орлого өсч тохилог орон сууцанд орж, зураачийн урланд онцгой анхаарал хандуулдаг байв. Гоген өөрийг нь дэмжигч Арозын нэгэн адил зураг, ялангуяа импрессионистуудын зургийг "цуглуулж", аажмаар өөрөө ч зурдаг болжээ.
1884 онд Гоген гэр бүлийнхээ хамт Копенхаген руу нүүж, тэнд хэсэг хугацаанд брокероор ажиллав. Гэсэн хэдий ч тэрээр бүх цагаа зурахад зориулж жуучлагчийн ажлаа орхисны дараа мөнгөгүй болсоны улмаас эхнэр нь түүнийг таван хүүхэдтэйгээ орхин явжээ. Тэрээр 1885 онд Парист буцаж ирээд хэсэг хугацааны дараа Панам, Мартиник арал зэрэг далайн орнуудаар амьдарч уран бүтээлээ туурвисан байна.
Түүнийг 1903 онд нас барсаны дараа Номхон далай дахь Францын Полинезид Поль Гогены уран зургийн музей байгуулагдсан байна.
Зураачийг нас барсны дараа 1906 онд Парист 227 бүтээлийг нь дэлгэн үзүүлснээр алдар нэртэй болсон байна.
Сонин хачин
засварлахПоль Гогены 1892 онд "Хэзээ хурим болох вэ?" нэртэй зургийг 2015 онд Катарын музей "Qatar Museums" 300 сая ам.доллараар швейцарын уран зураг цуглуулагч Рудольф Штехелинаас (Rudolf Staechelin) худалдаж авчээ.