Платоны академи
Платоны академи (эрт.грек. Ἀκαδημία) — Эртний грекийн гүн ухаантан Платоны МЭӨ 380 оны үед Афин хотын ойролцоо эртний грекийн домогт баатар "Академ"-ийн нэрээр нэрэлсэн газар байгуулсан боловсролын байгууллага юм. Энэхүү Академид: гүн ухаан буюу философи, математик, одон орон судал зэрэг байгалийн шинжлэх ухаан заадаг байжээ.
Энэ сургуульд сурагчдыг ахлах болон бага анги гэж хоёр хуваадаг байсан байна. Сургалтын үндсэн аргачлал бол гүн ухааныг учирлан тайлбарлах -диалектик арга зүйтэй байжээ.
529 онд Эзэн хаан Юстинианы захирамжаар Афинд гүн ухааны бүх сургуулиудыг хаасан байна.
Платоны академийн хөгжлийн явцад элит сургуулийн статустай болсон бөгөөд гол төлөв залуучууд улс төрд суралцдаг байв. Гэхдээ сургалт үнэ төлбөргүй байсан тул хэн ч тэнд сурч болдог байжээ. Дараа нь сурагчид мэдлэг олж авсаныхаа төлөө сайн дураар хандив өргөдөг болоод сүүлдээ Платоны үзэл бодлыг дагалдагчид сургалтыг төлбөртэй болгосон байна.
Диоген Лаэртиусын үлдээсэн эх сурвалжаар тус сургууль нь хүмүүжил-боловсролын байгууллага болох "гимнази" хэлбэрээр суралгатаа явуулдаг байсан бөгөөд Платоны шавь нар буюу Спеусипп, Халцедоны Ксенократ, Аристотель, Опунтийн Филипп, Перинтийн Гестиа, Гераклийн Амикл, Сцепсиагийн Эраст, Кориск, Кизикийн Тимолаус, Кизикийн Тимолаус, Лампсакийн, Питон ба Иносын Гераклидүүдийн, Амфиполисын Деметриус, Понтын Гераклид болон хоёр эмэгтэй Мантинегийн Ластения, Флиусын Аксиофеа нар академид суралцаж байжээ.
Сургалтын хөтөлбөр
засварлахАкадемийн эхэн үеийн боловсролыг улс төр, математик, диалектик гэсэн гурван чиглэлээр хувааж болно. Чиглэл болгон задарч оюутнуудын эзэмшсэн хэд хэдэн салбар байсан.
1. Улс төрийн чиглэлийн хүрээнд оюутнууд яруу найраг, уран илтгэл, ёс зүйд суралцаж байсан байна.
2. Хоёр дахь чухал хичээл болох математикт онцгой анхаарал хандуулж байсан. Энэхүү шинжлэх ухааны хүрээнд арифметик, геометр, одон орон, гармоник буюу "эв эе" судалдаг байжжээ. Академийн математикийн сургуульд Пифагорын сургаал ихээхэн нөлөөлсөн. Мөн Платоны өөрийн хандлагаас болж математикт ихээхэн анхаарал хандуулсан байдаг. Математик үзсэнээр идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлж, хүний оюун ухааныг хөгжүүлж, түүнийг диалектикийн анхан шатны сахилга батыг судлахад бэлтгэдэг гэж тэр үздэг байжээ.
3. Хамгийн дээд түвшний сургалт нь философи буюу диалектик байв. Түүнийг Академид хэрхэн сургасан тухай мэдээлэл Аристотелийн "Топика" зохиолд байдаг. Судлаачид диалектикийг Платонтой төстэй харилцан яриа хэлбэрээр заадаг гэж үздэг. Оюутнуудад ямар нэгэн байр суурийг батлах эсвэл үгүйсгэх ёстой байв. Энэхүү маргалдааныг багш нар нь чиглүүлэх үүрэгтэй оролцдог байжээ.
Диалектик сэтгэлгээг оюутнуудад олон нийтийн болон эрдэмтэдийн өмнө илтгэл тавьж сургах замаар суулгадаг байжээ. Үүний зэрэгцээ тэдний илтгэл, өгүүлэмж нь диалектикийн зарчмууд дээр тулгууралсан бөгөөд тэд өөрсдийн байр суурийг баталгаажуулж эсвэл үгүйсгэсэн мэдэгдлийг хоёуланг нь авч үзэх ёстой бөгөөд ингэснээр өөрсдийнхөө байр суурийг хамгаалах ёстой байжээ. Мөн олон нийтэд зориулсан лекцүүдийг үе үе зохион байгуулдаг байсан байна.
Сколархи буюу академийн эзэн захиралууд:
засварлах- Платон (грек. Πλάτων) (МЭӨ 388—347 онууд).
- Спевсипп (грек. Σπεὐσιππος) (МЭӨ 347—339 онууд).
- Ксенократ (МЭӨ 339—314 онууд).
- Полемон (МЭӨ 314—269 онууд).
- Кратет (МЭӨ 269—266 онууд).
- Сократид
- Аркесилай (МЭӨ 266—241 онууд.)
- Киреныгийн Лакид (МЭӨ 241—215 онууд)
- Фокидын Эвандр
- Пергамын Гегесин
- Карнеад (МЭӨ 155—129 онууд)
- Клитомах (МЭӨ 129—110 онууд)
- Лариссын Филон (МЭӨ 110-84 онууд)
- Дамаский (528 он орчим)