Петербургийн Шинжлэх ухааны Академи

Петербургийн Шинжлэх ухаан Академи буюу Эзэн хааны Шинжлэх ухааны академи (орос. Императорская академия наук) — 1724—1917 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан Оросын хаант улсын Петербург дахь анхны эрдэм шинжилгээний дээд байгууллага.

Оросын Шинжлэх ухааны академи I Пётр хааны 1724 оны 2-р сарын 8-ны өдрийн зарилгаар байгуулагдсан байна.

1917 оны 5-р сард академичид шинээр— Оросын шинжлэх ухааны академи (орос. Российская академия наук) нэрлэх санал дэвшүүлж Оросын Түр засгийн газар 1917 оны 10-р сард албан ёсоор баталж байсан ажээ.

Түүх засварлах

1917 оны Оросын 2-р сарын хувьсгалаас өмнөх ШУА-ийн нэр:

  • 1724 оноос— Академия наук и художеств в Санкт-Петербурге ( Санкт-Петербург дахь Шинжлэх ухаан ба урдагийн академи),
  • 1747 оноос — Императорская академия наук и художеств в Санкт-Петербурге (Санкт-Петербург дахь Эзэн хааны Шинжлэх ухаан ба урлагийн академи) ,
  • 1803 оноос — Императорская академия наук (Эзэн хааны шинжлэх ухааны академи),
  • 1836 оноос 1917 онд— Императорская Санкт-Петербургская академия наук (Санкт-Петербург дахь Эзэн хааны Шинжлэх ухааны академи).

Оросын Шинжлэх ухааны академийн 1725 оны анхны бүрэлдэхүүн. засварлах

  1. Лаврентиус Блюментрост (герман. Laurentius Blumentrost; 1692—1755)- Оросын ШУА-ийн Ерөнхийлөгч. Герман гаралтай, эмч мэргэжилтэй.
  2. Иван Шумахер (герман. Johann Daniel Schumacher; 1690—1761)- ШУА-ийн нарийн бичгийн дарга. Франц гаралтай, номын санч.
  3. Якоб Херман (герман. Jakob Hermann; 1678—1733)- ШУА-ийн дээд тооны профессор, Швейцар гаралтай, математикч, механик.
  4. Христиан Мартини (герман. Christian Martini: 1699—1739) -ШУА-ийн физик математикч, Герман гаралтай.
  5. Иоханн Петер Коль (герман. Kohl Johann Peter; 1698—1778)-ШУА-ийн түүхч, слав хэл зүйч. Герман гаралтай.
  6. Георг Бернгард Бюльфингер (герман. Georg Bernhard Bülfinger; 1693—1750)- ШУА-ийн физик, математикч, Герман гаралтай.
  7. Николас Бернулли (герман. Nikolaus II. Bernoulli; 1695—1726)- ШУА-ийн механикийн анги. Швейцар гаратай.
  8. Даниел Бернулли (герман.Daniel Bernoulli; 1700 —1782) -ШУА-ийн механикийн анги, физикч. Швейцар гаратай. Николас Бернуули-гийн хамаатан.
  9. Жозеф-Никола Де Лиль (франц. Joseph-Nicolas De L'Isle; 1688—1768) -францын одон орон болон газрын зураг судлаач.
  10. Иоханн Христиан Буксбаум (герман. Johann Christian Buxbaum, 1693—1730)-германы байгалийн шинжлэх ухаанч.
  11. Христиан Гольдбах (герман. Christian Goldbach; 1690—1764) -герман гаралтай математикч.
  12. Михаэль Бюргер (герман. Michael Burger, 1686—1726) -германы химич, анагаах ухааны эрдэмтэн.
  13. Иоханн Георг Дювернуа (франц. Duvernoy, Johann Georg , 1691—1759) -франц гаралтай амьтан судлал, анатомийн эрдэмтэн.
  14. Готлиб Зигфрид Байер (герман. Gottlieb Siegfried Bayer; 1694—1738)- германы түүхч, хэл зүйч.
  15. Иоханн Симон Бекенштейн (1684—1742) -германы эрх зүйч, хуульч.