Парисын Их Сургууль
Парисын Их Сургууль (Франц: Université de Paris) нь Парис дахь Францын их сургууль бөгөөд дэлхийн хамгийн эртний их сургуулийн нэг юм; XII зууны дунд үед байгуулагдсан; Олон улсын боловсролын байгууллага учраас тун удалгүй Европын нэр хүндтэй сургууль болсон. Түүний төв нь Сена мөрний зүүн эрэг дээрх Латин хороололд байрлах Сорбоннагийн барилга юм. Уг их сургуулийг Сорбонны Их сургууль гэж мөн нэрэлдэг байна.
1968 оны 5-р сарын үйл явдлын (францын зүүний үзэлтэй оюутнуудын хөдөлгөөн-нийгмийн хямрал) дараа 1970 онд бие даасан 13 Парисын Их сургуулиуд болж өөрчлөгдсөн. Үүнд:
- Их сургууль Парис I — Пантеон-Сорбонна
- Их сургууль Парис II — Пантеон-Ассас
- Их сургууль Парис III — Шинэ Сорбонна
- Их сургууль Парис IV — Парис-Сорбонна
- Их сургууль Парис V — Парис-Декарт
- Их сургууль Парис VI — Пьер ба Марии Кюри
- Их сургууль Парис VII — Дидро
- Их сургууль Парис VIII — Венсен — Сен-Дёни
- Их сургууль Парис IX — Парис-Дофин
- Их сургууль Парис X — Нантер-ля-Дефанс
- Их сургууль Парис XI — Парис-өмнөд
- Их сургууль Парис XII — Парис — Валь-де-Марн
- Их сургууль Парис XIII — Парис-умард (Сен-Дени — Вильтанёз)
Түүх
засварлах1200 онд Филипп II Август хаан Их сургуулийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1215 онд Ромын пап III Инноцент мөн зөвшөөрсөн байна. 1253 онд Гэгээн Людовикийн итгэгч-номлогч Робер де Сорбон үүсгэн байгуулжээ. Эхэндээ энэ хоргодох байрыг Парисын оюутнуудын (Франц, Герман, Англи, Итали) хамгийн олон төлөөлөгчтэй үндэстэн тус бүрээс дөрөв, арван зургаан хүнд зориулсан байна.
Парисын их сургуулийн түүх 13-р зууны эхэн үед шашны сүмийн сургуулиудыг нэгтгэж Их сургууль байгуулагдаж, тэр дундаа гүн ухаан, теологийн боловсролын хувьд маш хурдан нэр хүнд олж авсан.
Суралцах хугацаа тэр үед 10 жил байсан бөгөөд сүүлчийн шалгалтанд өргөдөл гаргагчийг өглөөний зургаагаас оройн зургаан цаг хүртэл хорин маргагч асуултаар дайрч, хагас цаг тутамд солигддог байхад шалгуулагч 12 цагийн турш амрах эрхээ хасуулж, уух идэх эрхгүй байдаг байжээ. Шалгалтанд тэнцсэн хүмүүс Сорбонны доктор (docteur en Sorbonne) болж, тусгай хар малгай титэм болгож өмсдөг байсан.
Бүх үндэстний төлөөлөл, дундад зууны үеийн шилдэг эрдэмтэд болох Томас Аквин, Их Альберт, Рэймонд Лулл, Рожер Бэкон, Дунс Скот, Окхамын Вильям зэрэг оюутнууд, багш нарынхаа дунд Баруун Европын хамгийн том сургууль болсон. Их сургууль нь Папын засаглал унаж байх үеийн сүсэг бишрэл, ухаан санааны асуудлаар хамгийн дээд эрх мэдэлтэй болсон юм.
Францад Хааны эрх мэдлийг бэхжих үед Парисын их сургуулийн бие даасан байдалд ихээхэн суларсан бөгөөд ректор нь 1600 оноос хойш "эрдэмтдийн" төлөөлөгчөөр сонгогдсон ч Хааны харьяа түшмэл болсон юм.
1791 онд Францын хувьсгалын үед Их сургууль хаагдсан.
Агуу Францын Их хувьсгалын эрин үед шашин судлал /теологи/, хууль эрх зүй, анагаах ухаан, "уран сайхны" гэсэн 4 факультет байсан бөгөөд тэнд яруу найраг, бүх чөлөөт, механик урлагийг заадаг байв. Дундад зууны үеийн нэгэн адил "уран бүтээлчдийн" факультет нь Франц, Норман, Пикарди, Герман гэсэн 4 үндэстнийг нэгтгэж, нэгдүгээр ангийн 10 коллеж, хоёрдугаар ангийн 6 коллежид хуваагджээ. Сургаал нь архаизмуудаар дүүрэн байсан: жишээлбэл, эмч нар "Ром", "Франц"-ын мэс заслыг үздэг байжээ.
Наполеон хааны үед 1803 онд Парист анагаах ухааны, 1804 онд эрх зүйн факультетуудыг сэргээсэн байна. 1808 оны 3-р сарын 17-нд бүх боловсролын байгууллагуудыг нэгтгэж нэг том улсын байгууллага- Францын Их сургууль болжээ.
1821 онд Парисын Их сургуулийн байгалийн ухаан, урлаг, шашин судлалын факультетууд Сорбонны байшинд нэгтгэн оруулжээ.
1914 онд Их сургуулийн оюутнуудын тоо 4500 хүрсэн бол 1930-аад онд оюутны тоо 14 500 хүрсэн байна. Тэдний 3/1 нь уран зохиолын чиглэлээр сурдаг байжээ.
2015 оны байдлаар 400 мянган оюутантай байсан байна.