Парадокс Интерактив

Парадокс Интерактив (Paradox Interactive) бол түүхэн стратегийн компьютер тоглоом хийдгээрээ олон танигдсан, Стокхольмд байрладаг Шведийн видео тоглоом хөгжүүлэгч юм. Ахлах тоглоомын програм зохиогч нь Иохан Андерссон болно.

Парадокс Интерактив
Аж үйлдвэрийн салбарИнтерактив зугаа цэнгэл
Үүсгэн байгуулагдсан1998 он (1998)
Төв байрСтокхольм, Швед
Удирдах хүмүүсФредерик Вестер (CEO)
Иохан Андерссон
БүтээгдэхүүнВидео тоглоом
Цахим хуудасparadoxplaza.com

Бүтээсэн тоглоомын онцлог шинж

засварлах

Бүх тоглоом нь стандарт бодит-цагийн элементүүдийг ашигладаг боловч тоглоомыг түр зогсоосон үед ямар нэгэн өөрчлөлт хийх боломжтой байдаг. Мөн тэдний бүтээсэн тоглоомууд бодит түүхийг тусгасан байдаг.

Бас тэдний тоглоом комплекс, сурахад хэцүү байдгаараа алдартай. Тоглоом бүр ялгаатай байх боловч тоглогч ерөнхийдөө нэг улсын эдийн засаг, худалдаа, дотоодын улс төр, гадаад харилцаа, технологийн хөгжил, цэргийн хүчийг тус тус удирдах шаардлагатай болдог.

Тоглоомтой холбоотой дэмжлэгийг Парадокс уг тоглоомын гарсан хугацаанаас үл хамааран хийдэг болно. Мөн зарим тоглоомуудыг гарсны дараа шинэчлэлт хийхгүй бол тоглохын аргагүй байдаг. Сүүлд гарсан шинэчлэлтүүд ихэвчлэн тоглоомын фэнүүдийн хүсэлтүүдийг тусгасан байдаг.

Парадоксын тоглоомууд нээлттэй, өөрчлөлт хийхэд хялбар байдаг бөгөөд тоглоомын сануулсан файлаас шинээр үе үүсгэж болно. Өөрчлөлт хийхэд энгийн хэрэгсэл, скрипт бичих талаар ойлголттой байхад хангалттай. Өөрчлөлт хийхийг хүссэн хүмүүст туслах зорилгоор Парадоксын хэлэлцүүлэгт "хэрхэн хийх" гэсэн зааврын сан байдаг.

Хэлэлцүүлэг

засварлах

Парадоксын үндсэн давуу тал бол Парадоксын хэлэлцүүлгийг идэвхтэй ашигладагт оршино. Тоглоом комплекс учир тоглогчдын оролцоотойгоор тоглоомыг сайжруулах шаардлага байнга тулгардаг. Мөн хэлэлцүүлгийг ашиглан тоглогчид бусад тоглогчдын туршлагаас суралцдаг. Хэлэлцүүлэгт стратегийн талаар хэлэлцэхээс гадна тоглоомын өөрчлөлт үүсгэх болон хэрхэн тоглосон түүхээ тоглогчид бичдэг болно.

Гадаад холбоос

засварлах