Паламын Амаржаргал
Паламын Амаржаргал нь орчин цагийн монголын зохиолч юм. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1965 онд Улаанбаатар хотноо Багшийн сургууль төгсөж, боловсролын салбарт өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 40 шахам жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан “АБТА”, “МУСТА” цол тэмдэгтэй ахмад багш юм. 1980-аад оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж, байгаль, танин мэдэхүйн сэдвээр, “Гуталтай хулгана” (1998), “Чихэрт дуртай морь” (2001), “Кара Кира хоёр” (2003), “Гургуулын хашгирах дуун” (2003 орчуулгын), “Хан хөхийн нүүдэл” (2004), “Цайны алтан судар буюу энх мөнхийн цай” (2004) зэрэг олон ном бүтээл туурвиж “Шидэт өвөл” (2003) хүүхдийн кино зохиол бичсэн нь дэлгэцэнд гарчээ.