Паако Рабан (франц. Paco Rabanne), төрөхдөө Франсиско Рабанеда-и-Куэрво (испан. Francisco Rabaneda y Cuervo; 1934 оны 2-р сарын 18-нд төрсөн— 2023 оны 2-р сарын 3-нд нас барсан) — баск гаралтай францын хувцас зохион бүтээгч, Paco Rabanne хэмээх алдартай зохион бүтээх товчоо байгуулж 1960-аад оны дунд үеэс хувцаны загварт хувьсгал гаргасан байна. Өөрийн уран бүтээлийн талаар 5 ном бичиж үлдээсэн; Бурханы шашин шүтдэг байсан гэдгээрээ алдартай.

Пако Рабан, 2006 он

Ирээдүйн Пако Рабан Франсиско Рабанеда 1934 оны хоёрдугаар сарын 18-нд испаний Пасажес хотод төржээ. Испанийн иргэний дайны үеэр эцэг нь Бүгд найрамдахчуудын талд тулалдаж, 1939 онд амь үрэгджээ. Дараа нь эх нь хүүхдүүдээ аваад Франкогийн дэмжигчдийн хавчлагад өртөхгүйн тулд Франц руу зугтав (тэд Пиренейг явганаар туулах шаардлагатай болсон). Испанид эх нь Кристобал Баленсиагагийн загварын ордонд ажилладаг байжээ.

Пако Парисын Ecole des Beaux-Arts сургуульд архитектурын чиглэлээр суралцжээ. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй ч сүүлдээ энэ талын мэдлэгээ хувцасны загвар гаргахдаа ашигласан. Тэрээр оюутан байхдаа шинэ материал ашиглан товч, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл урлаж эхэлсэн байна.