Очирын Номт (орос. Номто́ Очи́рович Очи́ров, жинхэнэ нэр нь — Ноха́, Номто — халимагаар номт (эрдэмтэн) (халимаг. Очра Номт, 1886 оны 10-р сарын 10-нд Оросын эзэнт улсын Малодербетовский улус-д Хонч нуурт төрсөн- 1960 оны 7-р сарын 11-нд ЗХУ-ын Автономит БНХалимагУ-ын Советское тосгонд буюу өнөөгийн — Кетченеры-д нас барсан) -халмагийн эрдэмтэн, угсаатан зүйч, гэгээрүүлэгч, Жангар тууль судлал үндэслэгчийн нэг, Санкт-Петербург хотод бурханы шашны анхны сүм босгохыг санаачилсан хүний нэг. Халимагийн цэргийн Засгийн газрын бүрэлдэхүүн дахь "Цагаан оросын" хөдөлгөөний гишүүн.

Номто Очирович Очиров

Номто Очиров нь халимагийн "Жангар" туулийг хэвлүүлсэн бөгөөд халимагийн түүхэн дахь анхны «Ойратские известия» сонин хэвлүүлэн гаргж байсан хүн. XX зууны 20-иод онд Номто Очиров халимагийн бичиг үсгийг шинэчилэхэд оролцож байсан эрдэмтэн. Номт Очиров Халимагийн Бага дөрвөд аймгийн Бухас гэдэг газар очоод Ээлэйн Овлаатай зунжин уулзаад арван бүлэг Жангар бичиж авсан. Номт Очирын бичиж авсан арван бүлэг Жангар дэлхийн Жангар судлалын маш том өв. Монголч эрдэмтэн В.Котвичэд авчраад өгтөл итгээгүй. Котвич 1911 онд нь Халимагт очоод Эйлэн Овлаатай уулзахад нэг жилийн дараа дөрвөн бүлэг Жангараа дахиад хайлж өгсөн. Онцын өөрчлөлт байгаагүй. Тэр үед Номт Очиров Очирын Нохой гэдэг нэртэй хүн байж л дээ. Котвич ийм эрдэмтэй хүний нэр өөр байх учиртай гээд Номт гэж нэрлэсэн гэдэг.

Тэрээр 1886 онд Хонч нуур гэдэг газар малчин Довукин Очирын гэрт төрсөн. Бага насаа Давид Тунгутов хэмээх дөрвөд ноёны өвөлжөөны ойролцоо Червлёное тосгонд өнгөрөөсөн. 1898 онд Бага дөрвөдийн улсын бага сургууль төгссөн. 1898-1905 онд Астрахани хотын дунд сургууль дүүрэгсэн байна. 1905 онд тэрээр Петербургийн эзэн хааны Их сургуулийн Дорнын тэнхимд сурахаар элсэн орсон байна. Сурч байх хугацаанда Халимагийн тал нутагт 2 удаа очиж Жангар хайлдаг Ээляна Овлы 10 дууг бичиж авсан байна.

1910-1916 он хүртэл Санкт-Петербург хотын Угсаатны зүйн музейд ажиллаж 1916 онд Петербургийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн байна.

1914 оны намар халимагийн ноён Данзан Тундутовтай хамт Халимаг нутаг дахь халимагуудыг Хаант оросын үеийн бие даасан нутаг болгох ухуулах ажил эрхэлсэн байна.

1917 оны "2-р сарын хувьсгалын" дараа 3-р сард Астрахани хотод Халимагийн ард түмний төлөөлөгчдийн анхдугаар хурал болж түүнийг Халимагийн ард түмнийг удирдах Төв хорооны орлогч даргаар (сүүлд Халмагийн цэргийн Засгийн газар) сонгосон байна.

1920 оноос Захиргааны төрөл бүрийн албан тушаал эрхэлж байжээ.

Тэрээр 1929 оноос эхлээд тэрээр 4 удаа хоригдож байсан юм: 1929 оны дундуур, 1930 оны намар, 1941 оны 6-р сард, 1950 оны 12-р сард. Баривчлах бүрд түүнийг Халимагийн цэргийн Засгийн газар ажиллаж «халимагийн үндэсний хувьсгалын эсэргүү „Нарны гэрэл“» байгууллагын үйл хэрэгт оролцсон гэж буруутгаж байсан. 1950 оноос Казахстаны Семипалатинск хязгаарт тусгай газар нутаг заагдаж амьдарсан байна.

Номто Очиров 1956 онд суллагдаж Зөвлөлт Халимагийн Приозёрное дүүргийн Советское (өнөө — Кетченеры) тосгонд амьдарч байгаад 1960 оны 7-р сарын 11-нд нас баржээ.