Жангар (Халимаг: Җаңhр) бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Гэсэр, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэгддэг.

Жангар судлал засварлах

1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан . хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

Цахим холбоос засварлах