Отгоны Пүрэв (1931 оны 2-р сарын 18-нд Хөвсгөл аймгын Рэнчинлхүмбэ сумын нутагт төрсөн)- Монгол Улсын түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, судлаач эрдэмтэн агсан.

Отгоны Пүрэв

Тэрээр Дамдины Сүхбаатар судлалын том төлөөлөгч. Монголын уламжлалт шүтлэг бөө мөргөл судлалаар мөн хувь нэмрээ оруулсан байна. Тэрээр Монгол улсад түүхэн газарзүйн шинжлэх ухааныг үндэслэн хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотын түүхийг улируулан судалсан ба түүний бичсэн ном бүтээл, зурсан газрын зургууд түүхийн атлас одоо ч сургалт болон судалгаанд хэрэглэгдсээр байна.

1991 онд "Дамдины Сүхбаатар судлалын зарим асуудалд" (түүхэн газарзүйн аргаар) сэдвээр түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг, 2003 онд "ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэн газаргүй" сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалж, МУИС, МУБИС, Улаанбаатар Их сургуульд багшлан профессор цол хүртсэн юм. Тэрбээр нэгэн сэдэвт зохиол 10, баримт бичгийн эмхэтгэл 12, эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан өгүүлэл 140, газрын зураг, макет 140, эрдэм судлалын илтгэл 23-ыг хэлэлцүүлж хэвлэн нийтлүүлжээ.

Бүтээлүүд

засварлах

Монголын бөөгийн шашин

Хар дархадын түүх

Цол, одон медиал

засварлах

Хар Дархад О. Пүрэвийн хөдөлмөрийг үнэлж, Ардын Хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, "Улаанбаатар хотын хүндэт иргэн" цол, тэмдэг, "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан" цол, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор тус тус шагнагджээ.