Осман хэл
Осман хэл (осман: لسان عثمانی lisân-ı Osmânî, Түрк. Osmanlıca, Osmanlı Türkçesi) -хуучин Анатоли-Турк, хуучин Осман эсвэл Осман-Турк хэл гэж нэрлэгддэг бөгөөд Османы эзэнт гүрний албан ёсны хэл байсан бөгөөд Түрэг хэлний аймгийн Огуз дэд бүлэгт багтдаг хэл юм.
Осман хэл нь үндсэндээ түрэг хэл байсан ч зарим үгсийн сан нь 80-90 хувь нь араб, перс үгнээс бүрдэж байжээ. Үүнээс гадна араб, перс хэлний дүрмийн тусдаа бүтцийг ашигласан. Тиймээс 19-р зууны дунд үе гэхэд Осман хэл нь ярианы турк аялгуунаас эрс ялгаатай байсан юм. Араб цагаан толгой бага зэрэг өөрчлөлттэй ашигладаг байсан.
Орчин үеийн турк хэл нь 20-р зууны эхээр Туркийн ардын ярианы аялгууг кодчилж бий болсон бөгөөд Осман хэлний шууд үргэлжлэл биш юм. Гэсэн хэдий ч хэдэн зуун жилийн туршид Османы бичгийн уламжлал эдгээр аялгуунд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг юм. Орчин үеийн Турк ба Осман хэлний хоорондох гол ялгааны нэг нь Араб-Перс хэлний үгсийн оронд түрэг неологизмыг өргөнөөр ашигладаг явдал юм.