Орос-Украины улсын хил
Орос-Украины улсын хил - Украин, ОХУ-ын хоорондох улсын хил. Энэ хил нь 1991 онд ЗХУ задран унасны дараа Зөвлөлт Орос ба Зөвлөлт Украины хооронд байсан хилийн зурвасаар тогтоосон хил юм. Энэхүү хилийн урт нь 2295 км, түүний дотор далайгаар-321 км, хуурай газраар- 1974 км.
"Украин, ОХУ-ын улсын хилийн тухай Гэрээ" (орос. Договор о российско-украинской границе, укр. Договір про українсько-російський кордон) -нд 2003 оны 1-р сарын 28-нд Киев хотноо ерөнхийлөгч Леонид Кучма, Владимир Путин нар гарын үсэг зурж, 2004 оны 4-р сарын 20-нд Украины парламент, 4-р сарын 22-нд Оросын парламент тус тус соёрхон баталсан байна. Улмаар Гэрээг батламж жуух бичгээ 2004 оны 4-р сарын 23-ны өдөр солилцож энэ өдрөөс Гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
2014 онд Оросын тал Крымын хойгийг өөртөө нэгтгэсний улмаас Украин улсын Крым болон ОХУ-ын Краснодар мужийг холбосон далайгаар дайран өнгөрдөг хилийг хянах боломжгүй болоод байгаа юм.
2014 оноос хойш Украины Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк, Бүгд Найрамдах Луганск Улс байгуулагдсаны улмаас Украины Донецк, Луганск мужууд, ОХУ-ын Ростов муж хоорондох газар нутгийн дагуух улсын хилийн зарим хэсгийг хянадаггүй болоод байгаа юм.
2022 оны 2-р сарын 24-нд Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт бүрэн хэмжээний цэргийн довтолгоо (оросын тал үүнийгээ дайн биш "Цэргийн тусгай ажиллагаа" /орос. Специальная военная операция/ гэж нэрлэж байгаа) хийсэн. Мөн өдөр Украин Оростой дипломат харилцаагаа тасалж, 7-р сарын 1-нээс Оросын иргэдэд визийн журам нэвтрүүлсэн байна. Түүнээс хойш Орос, Украины хилээр хууль ёсоор зорчих боломжгүй болсон.
Оросын түрэмгийллийн эхэн үед Украин улс Оростой хиллэдэг хилээ бүхэлд нь, мөн Беларусийн зарим хэсэгт хяналтдаа алдсан. Оросын цэргүүд Украины хойд нутгаас ухарсны дараа Беларусаас- казак Лопан хүртэлх хилийн хэсэг Украины хяналтад буцаж ирсэн бөгөөд зарим хэсэгт байлдааны ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна.