Оросын Хуурай замын цэрэг
Оросын Хуурай замын цэрэг (орос: Сухопутные войска Российской Федерации буюу СВ) нь Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1992 онд байгуулагдсан ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн нэгэн гол бүрэлдэхүүн хүчин бөгөөд тус улсын батлан хамгаалах аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиг сонирхолын эсрэг гадны дайсны түрэмгийллээс хуурай газар дээр хамгаалах үүрэгтэй цэргийн салбар юм. Хуурай замын цэргийн ерөнхий командлал нь Москва хотод байрлаж, Хуурай замын цэргийн ерөнхий командлагчийг ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилдог.
Хуурай замын цэрэг нь мотобуудлагын цэрэг, танкийн цэрэг, пуужингийн цэрэг, артиллерийн цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, тагнуулын, харилцаа холбооны, цахим дайны, инженер техникийн, радиохимийн, тээврийн, арын албаны цэрэг гэсэн төрөлжсөн салбар анги нэгтгэлээс бүрдсэн 500,000 гаруй цэрэг, офицертой.
Хуурай замын цэргийн хүчин 2022 оны 2 сараас хойш Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа.
Бүтэц
засварлахХуурай замын цэргийг таван цэргийн тойрогт хуваадаг.
- Ленинградын цэргийн тойрог: Төв штаб нь Санкт-Петербург хотод байрладаг. 6, 11, 14, 44-р армийн корпус харьяалагддаг.
- Москвагийн цэргийн тойрог: Төв штаб нь Москва хот. 1, 20-р танкын гвард харьяалагддаг.
- Өмнөдийн цэргийн тойрог: Төв штаб нь Донын Ростов хот.
- Төвийн цэргийн тойрог: Төв штаб нь Екатеринбург.
- Алс Дорнодын цэргийн тойрог: Төв штаб нь Хабаровск.
Хуурай цэргийн командлагчид
засварлах- 1991 —1996 онд Владимир Семёнов, хурандаа генерал, 1996 оноос армийн генерал,
- 2001 — 2004 онд Николай Кормильцев, хурандаа генерал, 2003 оноос армийн генерал,
- 2004 — 2008 онд Алексей Маслов, хурандаа генерал, 2006 оноос армийн генерал,
- 2008 — 2010 онд Владимир Болдырев, армийн генерал,
- 2010 — 2012 онд Александр Постников, хурандаа генерал,
- 2012 — 2013 онд Владимир Чиркин, хурандаа генерал,
- 2013 — 2014онд Сергей Истраков, дэслэгч генерал, үүрэг гүйцэтгэгч,
- 2014 — Олег Салюков, хурандаа генерал, 2019 оноос армийн генерал
Зэвсэг
засварлахЗагвар | Зураг | Үйлдвэрлэсэн улс | Тоо ширхэг | Тайлбар |
---|---|---|---|---|
Байлдааны үндсэн танк | ||||
Т-90М | ОХУ | 120 | ||
Т-90
Т-90А |
100 | |||
Т-80У | ЗХУ | 150 | ||
Т-80БВ | ||||
Т-80БВМ | ЗХУ/ОХУ | 100 | ||
Т-72Б3 | 650 | |||
Т-72БА | 300 | |||
Т-72Б | ЗХУ | |||
Т-72Б төрөл 1989 | ||||
Т-72А | ||||
Танк эсэргүүцэх байлдааны машин | ||||
Терминатор | ОХУ | 8 | ||
Явган цэрэг тээвэрлэгч байлдааны машин | ||||
БМП-1
БМП-1АМ |
ЗХУ | 800 | ||
БМП-1АМ | ЗХУ/ОХУ | |||
БМП-2 | ЗХУ | 2100 | ||
БМП-2М | ЗХУ/ОХУ | |||
БМП-3/М | 350 | |||
БТР-82А
БТР-82АМ |
ОХУ | 700 | ||
Байлдааны хуягт машин | ||||
МТ-ЛБ | ЗХУ | 2500 | ||
БТР-80 | ЗХУ/ОХУ | 1200 | ||
БТР-70 | ЗХУ | 200 | ||
БТР-60 | 800 | |||
АМН-590951 «Урал» | ОХУ | 20 | ||
Тигр | Тодорхойгүй | |||
Рысь | Итали/ОХУ | |||
Тайфун-К | ОХУ | |||
Линза | ||||
Байлдааны робот | ||||
Уран-9 | ОХУ | Тодорхойгүй |