Орангутан
Орангутан (Латин: Pongo) — Хүн дүрст мич бөгөөд хүний хамгийн ойрын төрөл гэх нь олонтаа. Нэршлийн тухайд Малай хэлний "Orang Hutan" гэх үгнээс гаралтай ба "ойн хүн" гэсэн утгыг илэрхийлж буй.
Орангутан | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Борнеогийн орангутан (Pongo pygmaeus)
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Зүйлүүдийн ангилал | ||||||||||||||
Понго Lacépède, 1799 (= Simia pygmaeus Linnaeus, 1760) |
Орангутан нь Гигантопитек (Gigantopithecus) болон Сивапитек (Sivapithecus) гэх, 15 сая жилийн тэртээ Африк тивээс Зүүн Өмнөд Азид олноороо нутаглаж байсан хүний дээд өвөг мичээс цор ганцаар үлдэж хоцорсон, Понго аймгийн нэгэн төрөл юм.
Биеийн бүтэц
засварлахОрангутан нь биерхүү мич ажээ. Нас бие гүйцсэн эрэгчний өндөр 1.5 м, 135 кг жин татах. Эмэгчин нь эрэгчнийгээ бодвол биеэр багавтар. Гадна харагдах байдлын хувьд хүдэр том биедээ таарсан бахиун, булчинлаг байх ба урд хос мөч нь хойд мөчөөсөө бага зэрэг урт. Хуйх хэсгийн үс нь улаавтар тачирхан ч нүүр болон нуруу орчмыг бодвол үсэрхэг гэхэд болох юм. Дал мөр сагалдаргалсан их үстэй.[1] Модонд гарамгай авирдаг, дөрвөн мөчний хуруунууд нь аливаа зүйлсийг эргүүлж тойруулан үзэхэд нэн зохицсон байдаг.[2]:14
Толгой томтой, нүүр нь өргөн, духны овон хэсэг нь үнэрлэх эрхтэн хамартайгаа адил урт товойлттой байдаг бол дагзны хэсэг мөн хойшоогоо зэв хэлбэртэйгээр товойлттой байна.
Эшлэл
засварлах- ↑ "Orangutan Anatomy Page". Red-ape.co.uk. Archived from the original on 23 Есдүгээр сар 2020. Татаж авсан: 3 July 2009.
- ↑ Payne, J; Prundente, C (2008). Orangutans: Behavior, Ecology and Conservation. New Holland Publishers. ISBN 0-262-16253-9.
{{cite book}}
: CS1 maint: multiple names: authors list (link)