Опел Виваро нь Опел маркийн жижиг транспортер болон микро автобус ба түүнийг 2001 оноос эхлэн Опел Аренагийн залгамж загвар болгон үйлдвэрлэж байна.

Опел Виваро
Үйлдвэрлэгч: Опел
Үйлдвэрлэсэн хугацаа: 2001–өнөөдөр
Өмнөх загвар: Опел Арена
Дараах загвар: байхгүй

Виваро A (2001–2014)

засварлах
Виваро A
 

Опел Виваро микро автобус (2001–2006)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2001–2014
Угсралтын хэлбэр: Хайрцган тэрэг, тэвштэй ачааны тэрэг, микро автобус
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
2,0 литр
(86–88 кВт)
дизель хөдөлгүүр:
1,9–2,5 литр
(60–107 кВт)
Урт: 4782–5182 мм
Өргөн: 1870–1980 мм
Өндөр: 1940–2497 мм
Тэнхлэг хоорондын зай: 3098–3498 мм
Ашиглах даац: 0,84–0,985 т
Зөвш. нийт жин: 2,76–2,96 т

2001 оны нэгдүгээр сард Виварогийн үйлдвэрлэлийг эхэлсэн нь хуучны загвар болох Аренагийн төгсгөл байв. Үйлдвэрээс дотоод зохион байгуулалтаас хамааралтайгаар Виварогийн нийлүүлэлтийн хугацаа нь оройтон эхнийхээ тэргийг 2001 оны есдүгээр сард нийлүүлжээ.[1]

Мованогийн адилаар Виваро нь Опел болон Рено-Ниссаны хамтын бүтээгдэхүүн юм. Виварогийн адил загварууд буюу Рено-Ниссаны загваруудыг Рено Трафик, Ниссан Примастар гэж нэрлэдэг. Рено Трафик II-г 2001 оны зун шинээр танилцуулсны дараа Рено Трафик II, болон Виваро нь 2002 онс шилдэг вэн загвараар шалгарсан байна.

2006 оны долоодугаар сард Виварод бага зэргийн загварын сайжруулалт хийсэн ба үүний хүрээнд хөдөлгүүрүүдийг бас бүгдийг солижээ.

2014 оны долоодугаар сард Виваро А-н үйлдвэрлэлтийг зогсоов.

Хөдөлгүүр болон их биеийн хийц

засварлах

Виварог дараах хөдөлгүүрүүдтэйгээр санал болгожээ:

Загвар Эзэлхүүн Чадал Эргэлтийн момент Түлшний хэрэглээ хосолсон
(л/100 км)
Үйлдвэрлэсэн хугацаа
Бензин
2.0 Ecotec 1998 см³ 86 кВт (117 м.х.) 4700 мин−1 186 Нм 3750/мин 10,6 07/2006–11/2011
2.0 16V 1998 см³ 88 кВт (120 м.х.) 4750 мин−1 190 Нм 3750/мин 10,8 01/2001–07/2006
Дизель
1.9 DI (CDTI)1 1870 см³ 60 кВт (82 м.х.) 3500 мин−1 190 Нм / 2000/мин 8,3 01/2001–07/2006
1.9 DTI (CDTI)1 1870 см³ 74 кВт (101 м.х.) 3500 мин−1 240 Нм / 2000/мин 8,4 01/2001–07/2006
2.0 CDTI 1995 см³ 66 кВт (90 м.х.) 3500 мин−1 240 Нм / 1500–2250/мин 7,8 - 8,4 07/2006–07/2014
2.0 CDTI 1995 см³ 84 кВт (114 м.х.) 3500 мин−1 290 Нм/ 1600–2250/мин 7,2 - 7,4 07/2006–07/2014
2.5 DTI (CDTI)1 2464 см³ 99 кВт (135 м.х.) 3500 мин−1 310 Нм / 2000/мин 9,1 04/2003–07/2006
2.5 CDTI2 2464 cm³ 107 кВт (146 м.х.) 3500 мин−1 320 Нм / 1500–2250/мин 8,3 - 8,8 07/2006–11/2011

Зургийн цомог

засварлах

Виваро B (2014 оноос хойш)

засварлах

2014 оны наймдугаар сард Виварогийн үйлдвэрлэлийг эхэлсэн нь бас л Опел болон Рено-Ниссаны хамтын бүтээгдэхүүн юм.

Виваро B
 

Опел Виваро Комби 1.6 BiTurbo CDTI ecoFLEX

Үйлдвэрлэсэн хугацаа: 2014/08–өнөөдөр
Угсралтын хэлбэр: Хайрцган тэрэг, тэвштэй ачааны тэрэг, микро автобус
Хөдөлгүүр: Дизель хөдөлгүүр:
1,6 литр
(66–107 кВт)
Урт: 4998–5398 мм
Өргөн: 1956–2283 мм
Өндөр: 1971 мм
Тэнхлэг хоорондын зай: 3098–3498 мм
Ашиглах даац: 1,08–1,27 т
Зөвш. нийт жин: 2,74–3,01 т
Евро ШАҮП-Ослын тест (2015)[2]  

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Опел Виваро – Викимедиа дуу дүрсний сан
  1. Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991–2012, S. 100–103
  2. Ergebnis des Opel/Vauxhall Vivaro beim Euro-NCAP-Crashtest (2015)