Ом Ги Жүн ( 1976 оны 4 сарын 22-нд төрсөн) нь Өмнөд Солонгосын жүжигчин юм. Сөүлийн урлагийн консерваторийн хөгжимт жүжгийн ангийг төгссөн.

Ом Ги Жүн
2018 он
Төрсөн1976 оны 4 сарын 22 (1976-04-22) (47 настай)
БоловсролСөүлийн урлагийн консерватори - Хөгжимт жүжгийн анги
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1995-одоог хүртэл
AgentsSidusHQ[1][2]
Your Entertainment
Вэбсайтwww.umkijoon.com
Солонгос бичиглэл
Солонгос үсэг 엄기준
Солонгос хэлний
шинэ хөрвүүлэг
Eom Gi-jun
Маккьюна-
Райшауэр
Ŏm Ki-chun
мөн үзэх: Солонгос нэр

Кареер засварлах

Ом Ги Жүн 1995 онд Шекспирийн "3-р Ричард" жүжгээр жүжигчнийхээ дэбютийг хийж байсан. Гэхдээ дараа нь мюзикл театрын жүжигчнээр алдаршсан. Тэрээр Singin' in the Rain, The Sorrows of Young Werther, Grease, Three Musketeers, Jack the Ripper, The Count of Monte Cristo, Catch Me If You Can, Rebecca гэх мэт мюзиклүүдэд тоглосон. Түүнчлэн Patrick Marber-ийн Closer жүжигт бас тоглосон.

Тэрээр олонд танигдсаныхаа дараагаар телевизийн драмануудад туслах дүрүүдийг бүтээж эхэлсэн. Life Special Investigation Team, Worlds Within, Hero, Dream High, Scent of a Woman, Phantom гэх мэт. Түүнчлэн Good Job, Good Job болон Вирус драмануудад гол дүрийг бүтээсэн.

Түүний анхны тоглосон кино бол Man of Vendetta бөгөөд эсрэг дүрийг бүтээсэн. Үүний дараа Killer Toon аймшгийн кинонд цуврал аллагын хэргийг эрэн сурвалжилж байгаа мөрдөгч И Ги Чолийн дүрд тоглосон.

2017 онд легал триллер сэдэвтэй Innocent Defendant гэдэг хит цувралд эсрэг дүрийг бүтээсэн.

2018 онд Innocent Defendant драманы найруулагч болон зохиолчтой дахин хамтарч анагаах ухааны сэдэвт драма Heart Surgeons-д тоглосон.

2020 онд тэрээр The Penthouse: War in Life драмад үл хөдлөх хөрөнгийн суутны дүрд тоглосон. Энэ цуврал 10-р сарын 26-аас SBS телевизээр цацагдсан.

Тоглосон бүтээлүүд засварлах

Кино засварлах

Телевизийн цуврал засварлах

Эшлэл засварлах

  1. "[공식입장]엄기준, 싸이더스HQ와 재계약 체결…'12년 인연' 이어간다". The Chosun Ilbo (in солонгос). October 8, 2018.
  2. "엄기준, 싸이더스HQ와 재계약...12년 인연 계속". JoongAng Ilbo (in солонгос). October 8, 2018.