Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага товч. ОУХБ (англи. International Labour Organization, ILO, орос. Международная организация труда, франц. Organisation internationale du travail, OIT) — НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд нийгмийн шударга ёс, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний ​​болон хөдөлмөрийн эрхийг дэмждэг нийгмийн шударга ёс, мөнхийн энх тайвныг тогтооход нэн чухал гэдгийг үндэслэгч эрхэм зорилгоо хэрэгжүүлдэг байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын таних тэмдэг
Женев дахь төв байр

Өнөөгийн 2024 оны байдлаар тус байгууллага 187 гишүүн оронтой. 1920 оноос Байгууллагын төв байр болох Олон улсын хөдөлмөрийн товчоо Женев хотод байралдаг.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагыг 1919 онд Версалийн гэрээний үндсэн дээр Үндэстнүүдийн лигийн бүтцийн нэгж болгон байгуулжээ. Энэ нь барууны нийгмийн ардчиллын санаачлага, идэвхтэй оролцоотойгоор байгуулагдсан. ОУХБ-ын дүрмийг энх тайвны бага хурлын Хөдөлмөрийн комисс боловсруулж, Версалийн XIII гэрээний нэг хэсэг болсон.

Анхны ерөнхий захирал, байгуулалтын гол санаачлагчдын нэг нь Францын улс төрч Альбер Тома (франц. Albert Thomas, 1878—1932) юм.

1940 онд Дэлхийн 2-р дайны улмаас ОУХБ-ын төв байрыг Канадын Монреал хотод түр шилжүүлсэн. Үүний ачаар Байгууллагын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалсан байна.

1945 онд ОУХБ Женевт эргэн нүүж ирсэн.

ОУХБ-ын зорилго, зорилтыг Үндсэн хуульд тунхагласан байдаг. ОУХБ-ын үйл ажиллагаа нь ажилчид, ажил олгогчид, засгийн газруудын гурван талт төлөөлөл болох гурвалсан үзэл дээр суурилдаг.

ОУХБ бол хамгийн эртний, хамгийн төлөөлөлтэй олон улсын байгууллагуудын нэг юм. Үндэстнүүдийн лигийн дор байгуулагдаж, 1946 онд НҮБ-ын анхны төрөлжсөн байгууллага болсон байна. Тэр үед 42 улс оролцож байсан бол 2000 онд гишүүдийн тоо 174 нь хүрсэн.

Монгол дахь төлөөлөгчийн шазар

засварлах

Address

  • ILO Office for Mongolia
  • UN House 604
  • United Nations Street 12
  • Sukhbaatar district
  • Ulaanbaatar 14201
  • Mongolia