Оливия Хасси

Оливия Хасси (1951 онд төрсөн, одоо 71 настай) — Их Британийн жүжигчин.

Хасси 1975 онд

1968 оны «Ромео Жульетта хоёр» уран сайхны киноны Жульеттын дүрд тоглосон.

НамтарЗасах

Бага насЗасах

Оливия Хасси 1951 оны 4 сарын 17-нд Аргентины Буэнос-Айрест төржээ. Түүний эцэг Их Британийн хуульч, эх нь Аргентины дуучин байсан бөгөөд Оливияг хоёр настай байхад салцгаажээ. 7 настайдаа эх болон дүүгийн хамтаар Их Британийн Лондонд очиж амьдарчээ.

 
Хасси 2008 онд

ЖүжигчинЗасах

Оливия 1965 он буюу 14 настайгаасаа жүжигчин болсон. 1968 онд «Ромео Жульетта хоёр» киноны Жульеттын дүрд тоглон нэрд гарсан. Түүнээс хойш тоглосон кинонууд нь алдартай болж чадаагүй.

Хувийн амьдралЗасах

Оливия Хасси 1971 онд Америкийн жүжигчин Дийн Поль Мартинтай гэрлэж 1978 онд салсан. Тэднээс төрсөн Александр хожим жүжигчин болсон. Мартин 1987 онд ослоор өөд болсон. Оливия 1980 онд Японы Фүсэ Акиратай гэрлэсэн ч 1989 онд салсан. Тэднээс 1983 онд хүү төрсөн. 1991 онд Америкийн дуучин Дэвид Глен Айслитэй гэрлэж 1993 онд охин төрсөн нь жүжигчин Индия Айсли юм.