ОХУ-ын Аюулгүй байдлын Албаны Академи
Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын Албаны Академи (Оросын ХАБА-ын Академи, Орос: Академия Федеральной службы безопасности России) — Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) бөгөөд Оросын бусад тусгай албадын офицерууд болон найрсаг орнуудын тусгай албаныхныг бэлтгэдэг цэргийн дээд сургууль. Ф.Э.Дзержинскийн нэрэмжит Улсыг аюулаас хамгаалах хорооны (хуучинаар- КГБ) дээд сургууль болон хилийн цэргийн академийн суурин дээр 1992 оны 8 дугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар байгуулагдсан.
Криптограф (нууцлал, шифр), холбоо, мэдээлэл зүйн дээд сургууль болон мөрдөн байцаах, сөрөг тагнуулын хоёр тэнхим бүхий гүйцэтгэх ажлын бие бүрэлдэхүүн бэлтгэдэг дээд сургуулиас бүрддэг. Үүнээс гадна орчуулагчийн, эчнээгийн, гадаад иргэдэд зориулсан тусгай тэнхим болон удирдах албан тушаалтан бэлтгэх тэнхим зэрэг тэнхимүүд байдаг. 2007 оноос тус Академийн захирагчаар худандаа генерал В. В. Остроухов ажиллаж байна.
Түүх
засварлах1921 оны 1 дүгээр сарын 25-нд Хувьсгалын эсэргүү нартай тэмцэх Бүх оросын онцгой комиссын (ВЧК) товчоо гүйцэтгэх ажлын бие бүрэлдэхүүн бэлтгэх байнгын ажиллагаатай курс нээх шийдвэр гаргасан байна. Мөн оны 4 дүгээр сарын 27-нд 150 сонсогчидтой анхны хичээл орж эхэлсэн түүхтэй. Москва хотын төвд Покровка 27 хаягтай байрлах XVIII зууны эртний эдлэнд байралжээ. Чекистуудын хэрэгжүүлсэн «Трест» и «Синдикат» нэртэй үйл ажиллагаанд (операци) оролцогсод анхны багш сонсогчид болсон байдаг. М. К. Романовский курсын даргааар томилогдсон байна.
1921 оны 4 дүгээр сарын 26-ны хичээл эхэлсэн өдрийг Академи байгуулагдсан өдөр гэж албан ёсоор тооцдог. 1922 оноос Улс төрийн удирдах газар (оросоор ГПУ)-ын Дээд курс гэж өөрчлөгдсөн.
1930 оны 6 дугаар сараас ОГПУ-ын төв сургууль болж өөрчлөгдсөн бөгөөд. 1934 оны 7 дугаар сарын 14-өөс Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын Дотоод хэргийн ардын комиссаруудын газрын / Центральная школа ГУГБ НКВД СССР / Улсын аюулаас хамгаалах Ерөнхий газрын /Главное управления государственной безопасности/ Төв сургууль болжээ.
1939 оны 3 дугаар сарын 21-нээс Лаврентий Бериягийн тушаалаар ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын коммисаруудын газрын дэргэдэх Дээд сургууль болжээ.
1940 оны эхэн үе гэхэд Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын 1/3 нь тус курсийн төгсөгчид байжээ.
Эх орны дайны он жилүүдэд 7 мянга гаруй чекист бэлтгэж фашистуудтай тэмцэх тэмцлийг зохион байгуулж иржээ. Уг курсийг төгссөн Д. Н. Медведев, В. А. Молодцов, A. M. Рабцевич, В. А. Лягин, П. А. Жидков, Е. И. Мирковский нарын 6 хүн Зөвлөлт Холбоот Улсын баатар цол хүртжээ. 1945 оны 8 дугаар сард Дээд сургууль Улаан тугаар шагнагдсан байна.
1952 оны 7 дугаар сарын 15-нд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах яамны 3 жилийн сургаллтай Дээд сургууль болсон. 1954 оны хавар 189 оюутан төгссөний 37 нь онц дүнтэй байжээ.
1962 оны 8 дугаар сарын 2-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны дээд сургууль нь Ф. Э. Дзержинскийн нэрэмжит болжээ.
1960-1980-аад онуудын олон зуун төгсөгчид улсын аюулаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож ажил үүргээ сайн гүйцэтгэж ЗХУ-ын баатар болсон. Үүнд: В. Белюженко, Г. Зайцев, В. Карпухин, Б. Соколов нар юм.
1992 оны 8 дугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Холбооны Аюулаас хамгаалах Албаны Академи байгуулагдсан.
Бүтэц
засварлахӨнөөгийн байдлаар тус Академид 40 академич, 100 гаруй шинжлэх ухааны доктор, 400 гаруй доктор багшилж байна. Сургалтын 5 жилийн хугацаанд сөрөх тагнуулын суурь мэдлэгээс гадна эрх зүйн бүрэн боловсрол олж авдаг бөгөөд гадаад хэл болон цэргийн өндөр бэлтгэлтэй болдог байна.
Мөн Холбооны Аюулгүй байдлын албанд ажиллаж буй дээд боловсролтой ажилтнуудад давтан мэргэжил дээшлүүлэх, хоёрдох мэргэжил олгох бүтэцтэй (ялангуяа удирдах албан тушаалтны тэнхимд). Мэдээлэл дамжуулах, хамгаалах , боловсруулах чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх Криптограф , холбоо, мэдээлэл зүйн дээд сургууль нь Академийн бүтцэд ордог.
Анх ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1949 онд Москвагийн Их Сургуулийн Механик-математикийн тэнхимийн дэргэд криптографчид бэлтгэх хаалттай Дээд сургууль байгуулагдсан. Үндсэн чиглэлүүд: криптограф (нууцлал, шифр), хэрэглээний математик, мэдээлэл зүй, тооцолон бодох техник, цахим техник, радиотехник болон холбоо.
Сургуулийн Захирагчид
засварлах1950—1960 онуудад хурандаа А. Я. Ефимов, хошууч генерал Е. И. Борисоглебский, хошууч генерал А. Н. Куренков.
- 1962—1965 — дэслэгч генерал Е. П. Питовранов
- 1965—1970 — дэслэгч генерал П. Г. Гришин
- 1970—1974 — хурандаа генерал В. Ф. Никитченко
- 1974—1979 — дэслэгч генерал И. С. Розанов
- 1979—1987 — дэслэгч генерал А. П. Рагозин
- 1987—1991 — дэслэгч генерал Л. А. Постников
- 1991—1992 — хошууч генерал В. В. Титаренко
- 1992—1994 — дэслэгч генерал С. В. Дьяков
- 1994—1999 — хурандаа генерал В. А. Тимофеев
- 1999—2000 — хурандаа генерал В. Л. Шульц
- 2000—2007 — хурандаа генерал В. А. Власов
- 2007 оноос хурандаа генерал В. В. Остроухов
Сонсогчид
засварлахӨмнө оросууд цэргийн алба хаасан иргэдийг элсүүлж сургадаг байсан бол өнөө үед ихэнх нь дунд сургуулиас шууд элсэн ордог болсон. Энгийн цэргийн сургуульд элсэн суралцагсдаас эмнэлэгийн үзлэгийн хувьд илүү өндөр шаардлага тавьдаг (сэтгэл мэдрэл, шарх сорви гэх мэт).
Төгсөгчид
засварлах- Валерий Павлович Воротников - Төрийн Думын гишүүн
- Александр Титович Голубев - Гадаад тагнуулын албаны даргын ахлах зөвлөх
- Евгений Валентинович Касперский - алдартай Мэдээллийн аюулгүй байдлын програм зохион бүтээгч
- Александр Игоревич Травников - зохиолч, эрдэмтэн, тамирчин
- Шандор Лоборц- Унгар улсын сөрөх тагнуулын дарга бөгөөд НАТО-гийн тагнуулын хорооны дарга.
- Владимир Владимирович Путин - 6 сарын давтан сургалтын курсийг 1979 онд төгссөн.
Монголын төгсөгчид
засварлахМонголчууд 1960-аад оны эхэн үеэс тус сургуульд сурч эхэлсэн (генерал Н.Алиасүрэн, Б.Цийрэгзэн, Г.Баяр нар). 1990 оны эхэн үед Монголоос сурдаг оюутан үгүй болж 1-2 жил тасалдаад 1996 он орчмоос дахин сэргээж сурч эхэлсэн (Ч.Баатар, Д.Чимид-Юндэн, Б.Хурц нар сурч байсан).