Ньюком
Ньюком групп (Албан ёсны нэр Ньюком ХХК) нь 1993 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсын анхны харилцаа холбооний салбарын хөрөнгө оруулагч юм.
Ньюком нь хөрөнгө оруулалтын компани бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, иргэний агаарын тээврийн зэрэг салбарт нэлээд өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт хийсээр ирлээ. Өдгөө Ньюком групп нийтдээ 1800 гаруй ажилтантай, Монгол улсын томоохон групп болж бэхжив.
Бидний ажлын гол үндэс бол орчин үеийн технологийг Монгол улсын уламжлалт ёс заншил, нийгэм соёлын өвөрмөц онцлогтой хослуулан нэвтрүүлж, бизнесийн хамтрагч талуудтай, үйлчлүүлэгчтэйгээ харилцан ашигтай байх сайн түншлэлийг буй болгож чадсанд оршино.
Ньюком групп бизнесийн үйл ажиллагаагаа орчин үеийн бизнесийн онол, сонгодог туршлагад тулгуурлан ёс суртахууны дээд түвшин, компаний засаглалын ил тод зарчмыг барьдаг бөгөөд бидний амжилт, компаний цаашдын тогтвортой өсөлтөд зөвхөн идэвх зүтгэлтэй, сэтгэл хангалуун ажилтанууд л бодитой хувь нэмэр оруулж чадна гэж үздэг юм.¬
Хууль эрх зүйн хэлбэр | Хязгаарлагдмал Хувьцаат Компани |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1993 |
Төв байр | Найман зовхис Билдинг, Улаанбаатар, Монгол Улс |
Удирдах хүмүүс | Ц. Болдбаатар (ТУЗ-н дарга) Р. Арвинцогт (ТУЗ-н гишүүн) Ж. Болор (Гүйцэтгэх захирал) |
Салбар компани | Мобиком корпораци Изинис Эйрвэйз Цэгц Клин Энержи Ньюком Проперти Ньюком Майнинг Сервис Клин Энержи Ази |
Цахим хуудас | www.newcom.mn |
Түүх
засварлахНьюком нь холбооны хэсэг инженерүүд улс оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилт ид өрнөж байсан 1993 онд байгуулсан хувийн хэвшлийн ууган компаниудын нэг юм. Ньюком нь энэ цаг үеэс эхлэн Монголын тэргүүлэгч групп компаниудын нэг болтлоо өслөө.
Салбарын суурилагдсан ихэнх технологи нь хоцрогдсон аналоги, механик ажиллагаатай байсан үед Ньюком компани үйл ажиллагаагаа эхлэж, орчин цагийн хувийн телефон сүлжээ (PABX), хөдөлгөөнт радио холбооны технологийг нэвтрүүлсэн юм. Тэр үед томоохон зочид буудлууд ч дотоод холбооны уян хатан системгүй, зардал ихтэй хотын суурин холбооны шууд шугамтай байсан билээ.
Ньюком нь харилцаа холбоо болон бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор PABX, хөдөлгөөнт радио холбоо болон электрон кассын машин зэрэг дэвшилтэт технологиудыг хамгийн анх шинээр нэвтрүүлсэн.
Бид урт хугацааны стратегийн төлөвлөгөөндөө нийцүүлэн хөрөнгө оруулалтын багцын хэмжээ, чанар, төрлийг өргөтгөж, стратегийн нэн чухал бизнесийн салбаруудад хөрөнгө оруулаад байна. Үүнд:
• Мэдээлэл, харилцаа холбоо
• Агаарын тээвэр
• Үл хөдлөх хөрөнгө
• Санхүүгийн үйлчилгээ
• Жижиглэн худалдаа
• Эрүүл мэнд
• Аялал жуулчлал
Ньюком компани нь дэд бүтцийн болон стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэсэн Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын удирдлагын гол компани юм.
Салбар компаниуд
засварлахМобиком Корпораци нь Монгол Улсын "Ньюком" компани Япон Улсын "Sumitomo" болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани юм. Үүрэн телефон гэдэг ойлголт байхгүй үед утасгүй холбоог хөгжүүлж, орон зайнаас үл хамааран интернэт, сансрын холбоогоор харилцах хөгжлийн шинэ гарцыг Монгол Улсад нэвтрүүлсэн Мобиком Корпораци нь Монгол Улсын Засгийн Газраас зарласан тендерийн дагуу дэлхийн хөдөлгөөнт холбооны системүүд дундаас хамгийн сүүлийн үеийн тоон GSM технологийн төхөөрөмжөөр үндсэн сүлжээгээ тоноглож, Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч байр суурь эзлэн харилцаа холбооны цогц үйлчилгээгээр apд түмнээ хангаж байна. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 332 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 1 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байна.
Изинис Эйрвэйз компани нь 2006 онд үндэсний хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Изинис Эйрвэйз компани нь орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэгүүдийг нийслэл Улаанбаатар хотоос Сааб 340Б, Авро Ар-Жэй 85, Бомбардир Кю-400 загварын агаарын хөлгүүдээр үйлдэж байсан.
Түүнчлэн тус компани нь БНХАУ, ОХУ болон Казахстан улсууд руу олон улсын захиалгат нислэгийн үйлчилгээг үзүүлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд Изинис Эйрвэйз компани нь уналтад ороод байсан дотоодын агаарын тээврийн салбарт 4 төрлийн шинэ онгоцыг нэвтрүүлэн, нийт 9 ширхэг агаарын хөлгөөр дотоодын 14, олон улсын 2 чиглэлүүдэд, 30 мянган удаагийн нислэг үйлдэж Монголын төдийгүй гадаадын 772,000 зорчигчийг ямар ч аюул осолгүй зорьсон газарт нь тээвэрлэсэн байна. Энэ хугацаанд Изинис Эйрвэйз нь төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, уул уурхайн тэргүүлэгч компаниуд, аялал жуулчлалын компаниуд, билет борлуулагч агентлагууд болон олон нийтийн итгэлийг хүлээсэн, найдвартай агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч болж чадсан төдийгүй дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчид, техникийн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажилласан нь Монголын иргэний агаарын тээврийн салбарт гадаадын өндөр технологи, стандартыг нутагшуулах суурь нөхцөлийг хангаж өгсөн юм. Тухайлбал Изинис Эйрвэйз компани нь Люфтханза Техник Швейцарь болон Олл Ниппон Эйрвэйз компаниудтай урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоон ажиллаж байлаа.
Гэвч өнөөгийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Изинис Эйрвэйз компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар түр зогсоогоод байна.
Клин Энержи ХХК нь сэргээгдэх эрчим хүчний компани бөгөөд Монголд анхны салхин цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулсан.[1]
Клин Энержи ХХК нь Улаанбаатар хотоос 70 км зайд орших Салхит ууланд суурилуулсан салхины хэмжилтийн станцаас мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах, салхин станц байгуулах боломжийн талаархи судалгаа хийх, станц барихад талбайн тохиромжит байдлыг тодорхойлох зорилготойгоор 2004 оны 12-р сард Ньюком компанийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан юм.
Улмаар Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ компанитай хийсэн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр Клин Энержи ХХК нь Монголын анхны төрийн бус бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч болоод зогсохгүй сүүлийн 30 жилийн дотор төвийн сүлжээнд холбогдсон анхны хамгийн том эрчим хүчний станцыг барьж байгуулсан.
“Ньюком Проперти” ХХК нь “Ньюком” группийн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний алба нэртэйгээр 1997 онд байгуулагдан ажиллаж байгаад 2005 оны 3-р сарын 1-нд хөрөнгө эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувь хүмүүс, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор “Хөрөнгийн Менежментийн Үйлчилгээ” үзүүлэгч бие даасан компани болж байгуулагдсан билээ.
Анх компани нь 30 ажилтан албан хаагчтайгаар, 2 объекттой үйл ажиллагаагаа эхлэж байсан бол өдгөө 230 гаруй чадварлаг, мэргэшсэн баг бүхий ажилтан, албан хаагчтай, зөвхөн Ньюком Группийн компаниуд төдийгүй гадны томоохон байгууллага, объект, хувь хүмүүсийг хамарсан үл хөдлөх хөрөнгийн менежментийн болон түрээсийн иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлэгч энэ салбарынхаа тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлсэн байна. ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ “Ньюком Проперти” ХХК нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60,000 м. кв талбайд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ нь хөрөнгийн менежментийн зах зээлийн 7 хувийг эзэлж байна. “Ньюком Проперти” ХХК нь хөрөнгийн менежментийн зах зээлд дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
• Үл хөдлөх хөрөнгийн түрээс, хөрөнгийн менежмент
• Фитнес төв, катеринг
• Үл хөдлөх хөрөнгийн зуучлал
• Автомашины түрээсийн үйлчилгээ
• Цэвэрлэгээ үйлчилгээ
“Ньюком Майнинг Сервис” ХХК нь барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа, түрээсийн компани юм. Ньюком ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар Говийн бүсийн эдийн засаг, хөгжил, их бүтээн байгуултад хувь нэмрээ оруулах зорилгоор 2011 оны 7 дугаар сард байгуулагдсан. Тус компани нь харилцагчдын машин механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлж, түрээслэх, техникийн үйлчилгээ, операторууд болон нийлүүлэлтийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх болно. Мөн компанийн төлөөлж буй брэндийн машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдааг хийнэ. Ньюком Майнинг Сервис ХХК нь Terex, Genie брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд бид кран, өргөгч болон барилгын тоног төхөөрөмжийг, мөн Vermeer брэндийн шуудуу ухагч, ил уурхайн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Тус компани нь 2012 оны эхний хагаст Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт өөрийн гэсэн худалдаа, засвар үйлчилгээний төв болон ажилчдын байрны анхны цогцолборыг нээн үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. НМС-ийн хамт олон байшин барилга, дэд бүтэц, зам, эрчим хүч, уул уурхайн салбаруудад шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн чанартай, өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэн харилцагчдаа бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.
Цэгц ХХК нь Монгол улсын “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”-ийн хүрээнд бүх төрлийн хөрөнгийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 4 пост, 10 гаруй харуулчдын бүрэлдэхүүнтэйгээр 2004 онд “Ньюсек” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттайгаар явуулсаар байна. Хурдацтай өсөн нэмэгдэж, улам бүр тэлж буй зах зээл, бизнесийн шаардлагаар 2010 онд бүтцийн өөрчлөлт хийн компаний нэрийг “Цэгц” болгон өөрчилж, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй тайван ажиллах нөхцлийг хангах, тэдний хийж бүтээсэн баялаг, эд хөрөнгийг найдвартайгаар хамгаалах, өмнөө тавьсан зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2010 онд үйл ажиллагааныхаа чиглэлийг төрөлжүүлж Монголын бие хамгаалагчдын “Шадар хамгаалалт” холбоонд нэгдсэнээр шадар хамгаалалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
2011 оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын Женерал Электрик, Япон улсын Сумитомо корпораци, Нидерланд улсын Ай-Эн-Жи банк, Англи улсын Эрнст энд Янг фирм, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг зэрэг томоохон нэр хүндтэй байгууллагууд байршдаг Найман зовхис барилга, мөн Мобиком корпорацийн техникийн төв, Канадын элчин сайдын яам, Сити Плаза, ХААН банкны төв байр гэх мэт 14 үйлчлүүлэгчийн 24 объектыг 60 пост, 145 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хамгаалан ажиллаж байна.
Америкийн дээд боловсролын туршлагад тулгуурласан их сургуулийг Монгол Улсад байгуулах санаачилгыг дэмжин Ньюком Групп “Монгол дахь Америк Их Сургууль” төслийг 2010 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Гадаад дахь Америк Их Сургуулийн Зөвлөл (Council for American Universities Abroad-CAUA)-тэй хамтран урьдчилсан судалгааг хийж, сургууль байгуулах төлөвлөгөөг боловсруулав. Сургуулийг үе шаттайгаар байгуулах бөгөөд энэ ажлыг зохион байгуулах Шинэ Боловсролын хөгжлийн сан, хэрэгжүүлэх байгууллага- Эй-Юу-Эм компани (AUM LLC) ажиллаж байна. Их сургуулийг байгуулах санаачилгыг дэмжих хүрээнд АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуультай (UC Berkeley) хамтран ажиллах санамж бичгийг 2011 оны 7 дугаар сард байгуулсан юм. Үүний дүнд Гүйцэтгэх Удирдлагын Боловсролын Төвийг 2011 оны 8 дугаар сараас нээн ажиллуулж байна. Энэхүү төв нь манлайлал, бизнесийн менежмент, стратеги, гэрээ хэлцэл, харилцаа, нийгмийн бодлого, компанийн санхүү, нийгмийн хариуцлага, маркетингийн удирдлага зэрэг сэдвээр манай оронд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нэн эрэлттэй сургалтыг зохион байгуулдаг. Эдгээр сургалтыг Беркли дэх Калифорнийн Их сургууль, МакКензи (McKinsey & Company), Коффий (Coffey) зэрэг олон улсад нэр хүндтэй бизнесийн сургалтын байгууллагатай хамтран явуулж байна. Сургалтанд оролцогчид мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ энэхүү сургалтын дүнд авсан кредитээ дараагийн сургалтанд болон олон улсын мэргэжлийн гэрчилгээ авахад тооцуулах боломжтой.
- ↑ Монголын анхны Салхин Цахилгаан Станц ашиглалтанд орлоо - Archive copy (Memento 8. Дөрөвдүгээр сар 2015 цахим архивт)