Нурланбек Шакиев

Нурланбек Тургунбекович Шакиев (кирг. Нурланбек Тургунбек уулу Шакиев; 1977 оны 5-р сарын 13-нд ЗХУ-ын Бүгд найрамдах Киргиз Улсын Жалал-Абад мужийн Кара-Жыгач тосгонд төрсөн) — Киргизийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2022 оны 10-р сарын 5-наас Киргизийн Жогорку Кенеш (парламент)-ийн дарга.

Нурланбек Шакиев

Нурланбек Шакиев 1977 оны 5-р сарын 13-нд ЗХУ-ын Бүгд найрамдах Киргиз Улсын Жалал-Абал мужийн Кара-Жыгач тосгонд төрсөн.

К.Скрябины нэрэмжит Киргизийн Хөдөө аж ахуйн академийн эдийн засгийн анги төгссөн.

Тэрээр 1996 онд ажлын гараагаа "Обон" (орч. Хөгжмийн ая) сонины ерөнхий редакторын орлогчоор эхлүүлж, сүүлд ерөнхий редактор болжээ. 1997−1999 онуудад «Учкун» (орч. оч) сонины ерөнхий редактороор ажилласан.

1999−2004 онуудад «Эркин-Тоо» (орч. Эрх чөлөөт уул) сонины Ерөнхий редакторын орлогч.

2004 онд Киргизийн Тээвэр, холбооны яамны хэвлэлийн төлөөлөгч.

2005—2006 онуудад «Эркин-Тоо» сонины ерөнхий редактор байсан.

2006-2009 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Курманбек Бакиевын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2009−2010 онд "ЭлТР" олон нийтийн телевиз, радиогийн ерөнхий захирлаар ажилласан.

2010−2011 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээллийн сайд.

2012−2014 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн Ата-Журт (орч. Эх орон) намын бүлгийн даргын зөвлөхөөр ажилласан.

2017-2021 онд «2-р суваг» (New TV) ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирлаар ажиллаж байсан.

2021 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн VII чуулганы гишүүнээр сонгогдсон.

2022 оны 10-р сарын 5-нд Киргизийн Жогорку Кенеш (парламент)-ийн даргаар сонгогдсон байна.