Нена
Нена (* 1960.03.24-нд Хаген хот, жинхэнэ нэр нь Габриеле Сузанне Кернер, герм. Gabriele Susanne Kerner буюу Nena) нь германы поп дуучин юм. Түүний Нена нэртэй хамтлагийн 99 Луфтбаллонс дуугаараа 1983 онд олон улсад танигдсан юм. Энэ цомог нь нийт 25 сая борлуулагдсан тоогоороо дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн шилдэг германы дуучнаар тодорсон юм.
Нена | |
Мюнхен хотод хийсэн Sommernachtstraum тоглолт дээр 2013 он | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Нена |
Жинхэнэ нэр | Габриеле Сузанне Кернер |
Төрсөн өдөр | 1960 оны 3 сарын 24 |
Төрсөн газар | Хаген, Умард Райн-Вестфален, Герман |
Яс үндэс | Герман |
Ажил үйл | Поп дуучин, дууны үг, ая зохиогч |
Урсгал | Поп, панк поп |
Танил үе | 1979 оноос хойш |
Хамтрагч | Карло Каргес Уве Фааренкрог-Петерсен Юрген Дээмел Ролф Брендел Петер Хеппнер |
Хувийн амьдрал
засварлахГабриеле Сузанне Кернер нь 1960 оны гуравдугаар сарын 24-нд германы Умар Райн-Вестфален мужийн Хаген хотод мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад гэр бүлээрээ испанид амралтанд байх үед нутгийн иргэд "niña" хэмээн (испаниар охин гэсэн үг аж) дууддаг байснаас үүдэн гэр бүлийнхэн нь түүнийг "Нена" гэж авгайлан дуудах болжээ.[1][2] Тэрбээр эмэгтэй, эрэгтэй хоёр дүүтэй. Нена бага сургуулиасаа гимназид элсэн орсон ба түүнээ төгсөөд эцэг эхийнхээ хүсэлтийн дагуу алтны дарханы мэргэжлийн сургалтыг дүүргэсэн аж.
Анхны нөхөр Фрайтагийн Бенедиктээс гурван хүүхэдтэй бөгөөд түүний дараа өөрөөсөө 12 насаар дүү бөмбөрчин, дуу хөгжмийн продюссер Пилипп Палмтай суун ахин хоёр хүүхэдтэй болсон.
Уран бүтээлийн гараа
засварлахУран бүтээл
засварлахОн | Цомгийн нэр | Хит дууны жагсаалтанд эзэлсэн байр | Тайлбар | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Герман | Австри | Швейцар | Нэгдсэн Хаант Улс | Америкийн Нэгдсэн Улс | |||
1980 | — | — | — | — | — |
| |
1983 | Nena (Цомог) | 1 (42 д.х.) |
1 (32 д.х.) |
— | 31 (5 д.х.) |
— |
|
1984 | ? (Fragezeichen) | 1 (34 д.х.) |
1 (18 д.х.) |
1 (29 д.х.) |
— | — |
|
99 Luftballons | 23 (10 д.х.) |
— | — | — | 27 (14 д.х.) |
| |
1985 | Feuer und Flamme / en:It’s All in the Game (англи хувилбар) |
2 (18 д.х.) |
16 (8 д.х.) |
5 (8 д.х.) |
— | — |
|
1986 | Eisbrecher | 45 (2 д.х.) |
— | — | — | — |
|
1989 | Wunder gescheh’n | 23 (25 д.х.) |
— | — | — | — |
|
1992 | Bongo Girl | 32 (13 д.x.) |
— | — | — | — |
|
1994 | Und alles dreht sich | 53 (10 д.x.) |
— | — | — | — |
|
1997 | Jamma nich | 29 (10 д.x.) |
— | — | — | — |
|
1998 | Wenn alles richtig ist, dann stimmt was nich | 42 (5 д.x.) |
— | — | — | — |
|
2001 | Chokmah | 18 (4 д.x.) |
67 (1 д.x.) |
— | — | — |
|
2002 | 20 Jahre – Nena feat. Nena | 2 (55 д.x.) |
1 (52 д.x.) |
5 (54 д.x.) |
— | — |
|
2005 | Willst du mit mir gehn | 2 (33 д.x.) |
1 (28 д.x.) |
1 (27 д.x.) |
— | — |
|
2007 | Cover Me | 6 (6 д.x.) |
18 (5 д.x.) |
22 (5 д.x.) |
— | — |
|
2009 | Made in Germany | 3 (36 д.x.) |
4 (22 д.x.) |
25 (10 д.x.) |
— | — |
|
2012 | Du bist gut | 2 (11 д.x.) |
5 (7 д.x.) |
16 (5 д.x.) |
— | — |
|
2015 | Oldschool | 4 (8 д.x.) |
10 (5 д.x.) |
19 (4 д.x.) |
— | — |
|
Дэлгэцийн бүтээл
засварлахУран сайхны киноны дүрүүд
засварлах- 1983: Gib Gas – Ich will Spaß
- 1985: Richy Guitar
- 1987: Der Unsichtbare
Тоглолтын бичлэг
засварлах- 2002: Nena feat Nena (концерт)
- 2011: Nena – Made in Germany – aмьд тоглолт
- 2015: B-Movie: Lust & Sound in West-Berlin 1979-1989, баримтат кино
Ам баригчаар буюу синхрон дуу оруулагч
засварлах- 1998: Das magische Schwert – Die Legende von Camelot – „Kayley“ (Дуучин)
- 1999: Tobias Totz und sein Löwe – des Löwen Freundin „Lea“
- 2001: Die Abrafaxe – Unter schwarzer Flagge – „Anne Bonny“
- 2002: Peter Pan: Neue Abenteuer in Nimmerland (Дуучин)
- 2006: Arthur und die Minimoys – „Prinzessin Selenia“
- 2006: Eragon – Das Vermächtnis der Drachenreiter – „Saphira“
- 2009: Arthur und die Minimoys 2 – Die Rückkehr des bösen M – „Prinzessin Selenia“
Бичсэн ном
засварлах- Нена: Willst du mit mir gehn. Autobiografie. Lübbe, Bergisch Gladbach 2005, ISBN 3-404-61598-0. Энэ ном нь худалдаанд гарсаныхаа дараа шилдэг номын жагсаалтанд гуравт орж байсан.
Шагнал
засварлах- 1982: Алтан Браво Отто „Германы шилдэг дуучин“
- 1983: Алтан Браво Отто „Германы шилдэг хамтлаг“
- 1983: Алтан Поп-Рокки-Шлумпф „Германы шилдэг хамтлаг“
- 1984: Алтан Европ „Оны шилдэг поп цомог“
- 1984: Алтан Браво Отто „Германы шилдэг хамтлаг“
- 1984: Алтан Поп-Рокки-Шлумпф „Германы шилдэг хамтлаг“
- 1990: „Алтан Штиммгабель“ Хамгийн амжилттай дуучин 1989/90
- 1991: РШХ-Алт Оны хамгийн амжилттай дуучин [3]
- 1993: РШХ-Алт Оны шилдэг эргэн ирэлт[4]
- 1993: РШХ-Алт Үндэсний уран бүтээлч[4]
- 1994: „Алтан Штиммгабель“ Оны хамгийн амжилттай поп дуучин
- 2002: „Алтан Штиммгабель“ Оны хамгийн амжилттай поп дуучин
- 2002: 1 Лайф Кроне
- 2003: Дэнс хөгжмийн шагнал Шилдэг видео (Oldskool Baby)
- 2003: Эхо шагнал Үндэсний шилдэг уран бүтээлч
- 2003: Комет шагнал Үндэсний уран бүтээлч
- 2003: Алтан Хеннэ (Үзэгчдийн шагнал) Үндэсний уран бүтээлч
- 2003: Алтан Лаура Оны хамгийн амжилттай эмэгтэй
- 2004: Амадей Австрийн хөгжмийн шагнал Хамгийн амжилттай дуучин
- 2004: Эмэгтэйчүүдийн дэлхий шагнал – Дэлхийн уран бүтээлч шагнал
- 2004: Фред-Жэй шагнал
- 2004: Алтан Браво Хүндэт-Отто Lebenswerk-(Амьдралын бүтээл)
- 2008: Германы эдийн засгийн харилцаанд зориулсан шагнал Тусгай шагнал, Хамбург хотын шинэ сургууль
- 2008: Германы хүүхдийн шагнал (Хүндэтгэлийн шагнал)
- 2010: Дур булаам цагаан хоолтон эмэгтэй, Онлайн санал авах байгууллага Peta
- 2011: PLATIN COMET Тусгай шагнал
- 2015: B.Z. Kulturpreis (Хүндэтгэлийн шагнал)
- 2015: Victress Award (Урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн хүндэтгэлийн шагнал)