Натаниэль Картмелл
Натаниэль "Цусан хүзүүт" Жон Кармтелл (Англи: Nathaniel Cartmell, мөн Нэйт, Нэт гэж дуудагддаг, 1883 оны 1 сарын 13 - 1967 оны 8 сарын 23) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, хоёр олимпын медальтан, Хойд Каролина Тар Хийлс сагсан бөмбөгийн эрэгтэй багийн анхны ахлах дасгалжуулагч байв.
| |||||||||||||||||||
|
1904 оны зуны олимп
засварлахТэрээр Сент-Луйст болсон 1904 оны зуны олимпод оролцож, 100, 200 метрийн зайн гүйлтийн уралдаанаас мөнгөн медаль зүүсэн. Мөн 60 метрийн зайн гүйлтэд оролцсон ч урьдчилсан шатнаас хасагджээ.
1908 оны зуны олимп
засварлах4 жилийн дараа Лондонд болсон 1908 оны олимпод Картмелл АНУ-ын холимог буухиа багийн бүрэлдэхүүнд Уильям Ф.Хамильтон, Жон Тэйлор, Мэл Шеппард нарын хамт багтаж, хоёрдугаар ээлжинд буюу 200 метрийн зайд гүйсэн бөгөөд багаараа алтан медаль хүртжээ. Тэд нийт 1,600 метр зайг урьдчилсан шатанд 3:27.2, шигшээд 3:29.4 хугацаанд туулжээ. Картмеллын хувьд өөрийн хэсгээ 22.2 секундэд туулсан байна.
Тэр 200 метрийн гүйлтийн төрөлд уралдаж, хүрэл медаль зүүв. Нэгдүгээр шатанд 23.0 секунд гүйсэн бол хоёрдугаар шатанд 22.6 секундын амжилт үзүүлж, шигшээд шалгарсан байна. Харин шигшээд 22.7 секунд гүйж, гуравдугаарт оржээ.
Түүнчлэн 100 метрийн гүйлтэд 11.0 секунд гүйж 4-р байрт орсон байна.
Хойд Каролинагийн багийн дасгалжуулагч
засварлахКартмелл 1909 оноос Хойд Каролинагийн Их Сургуульд ирж, Тар Хийлс багийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллах болжээ[1]. 1911 онд тус сургуулийн оюутан Марвин Рич албаны хүмүүсийн тусламжтайгаар сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийг бүрдүүлжээ[1]. Харин шинэ дасгалжуулагч хөлслөх хангалттай мөнгөгүй байсан тул[1] Картмеллыг дасгалжуулагчаар ажиллахыг хүсэхэд тэр сагсан бөмбөгийн спортын тухай хангалттай мэддэггүй байсан хэдий ч үзээд алдахаар шийдсэн байна[1]. Ийнхүү Картмелл тус сургуулийн сагсан бөмбөгийн баг "Тар Хийлс"-ийн анхны дасгалжуулагч болж, 1911 оны 1 сарын 27-нд Бинум гимназид Виржинийн Христосын Коллежийн (одоогийн Линчбург Коллеж) багтай анхны тоглолтоо хийж, 42:21-ээр ялсан байна[1]. Тэд эхний улирлаа 7 ялалт, 4 ялагдалтай өндөрлөжээ[2].
Картмелл мөрийтэй дайс тоглосон хэргээр 1914 онд дасгалжуулагчийн ажлаасаа халагджээ.
Хожмын амьдрал
засварлахКартмелл Баруун Виржинийн Их Сургууль, Принстоны Их Сургууль, Фордхэм Их Сургууль, Манхаттан Коллеж, ЛаСаллын Цэргийн Академи зэрэг сургуулиудад хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн 1923 - 1933 онд Пенн Стэйтэд дасгалжуулагчаар ажиллаж байгаад АНУ-ын Цэргийн Академид шилжиж, 1956 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тухайн цаг үедээ хүндлэгдсэн хөнгөн атлетикч, дасгалжуулагч байсан тэрээр 1967 оны 8 сарын 23-нд Нью-Йорк хот дахь гэртээ нас нөгчсөн юм[3].
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Powell 2005, p. 9
- ↑ Powell 2005, p. 10
- ↑ [1]