Наталья Мишкутёнок
Наталья Евгеньевна Мишкутёнок (Орос: Наталья Евгеньевна Мишкутёнок, 1970 оны 7 сарын 14-нд Минскт төрсөн) нь Оросын Холбооны Улсын уран гулгагч, дасгалжуулагч юм. Хуучин хамтран гулгагч Артур Дмитриевийн хамтаар 1992 оны олимпын аварга болжээ.
| ||||||||||||||
Төлөөлсөн улс: Нэгдсэн баг | ||||||||||||||
| ||||||||||||||
Төлөөлсөн улс: Орос | ||||||||||||||
|
Намтар
засварлахМишкутёнок Зөвлөлт Холбоот Улс, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, Оросын Холбооны Улсыг төлөөлж тэмцээн уралдаанд оролцож байв. Тэрээр Тамара Москвинагийн удирдлага дор Санкт-Петербургт бэлтгэлээ хийдэг байсан. Наталья Артур Дмитриевтэй 1987 - 1994 онд хамтран гулгадаг байсан бөгөөд тэд 1991, 1992 онд дэлхий, Европын АШТ-д түрүүлж, 1992 оны Альбервиллийн олимпоос алтан медаль хүртсэн. Тэд 1992 онд АНУ-ын Оклэндэд болсон ДАШТ-д Франц Листийн "Хайрын зүүд"-ийн аянд үзүүлбэрээ гүйцэтгэж, 4 шүүгчээс бүтэн оноо аван түрүүлж байжээ. Уг тэмцээний дараа тэд мэргэжлийн уран гулгагчид болсон.
Мэргэжлийн гулгагчид буцаж сонирхогчийн спортын тавцанд ирэх боломж бий болсноор тэд олимпын дэвжээнээ буцаж ирсэн билээ. 1994 оны өвлийн олимпод тэд хоёр үзүүлбэрээ бараг алдаагүй гүйцэтгэсэн. Гэвч шүүгчид тэдний нутаг нэгт Екатерина Гордеева, Сергей Гринков нарын хослолд илүү оноо өгснөөр Мишкутёнок, Дмитриев нар мөнгөн медальтайгаа эвлэрэхээс өөр аргагүй болов.
1994 оны олимпын дараанаас Дмитриев Оксана Казаковатай хамтран гулгах болж, тэд хамтдаа Наганогийн олимпод түрүүлсэн бол Мишкутёнок англи хэлний мэдлэгээ сайжруулахаар АНУ уруу явж, тэндээ Америкийн хоккейчин Крэйг Шефардтай гэрлэжээ. 1990-ээд оны сүүлчээр тэр мэргэжлийн уран гулгагчдын шоу үзүүлбэрт оролцож байв. Хожим тэр Шефердээс салж, Алан Хэйнлайнтай гэрлэж, 2006 оны 1 сарын 16-нд Наташа Алеена Мишкутёнок Хэйнлайн хэмээх охинтой болжээ. Өдгөө Мишкутёнок Техас муж улсын Хөрстөд уран гулгалтын дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.
Амжилт
засварлах(Артур Дмитриевийн хамтаар)
Тэмцээн | 1987-1988 | 1988-1989 | 1989-1990 | 1990-1991 | 1991-1992 | 1992-1993 | 1993-1994 |
---|---|---|---|---|---|---|---|
Өвлийн олимп | 1 | 2 | |||||
Дэлхийн АШТ | 3 | 1 | 1 | ||||
Европын АШТ | 4 | 3 | 3 | 1 | 1 | 3 | |
ОХУ-ын АШТ | 2 | ||||||
ЗХУ-ын АШТ | 2 | 2 | |||||
Скэйт Америка | 1 | 1 | |||||
Үндэстнүүдийн цом | 1 | ||||||
Трофи Лалик | 1 | 1 | |||||
NHK Трофи | 3 | ||||||
Өвлийн Универсиад | 1 |