Наталья Кучинская

Наталья Александровна Кучинская буюу Наташа Кучинская (1949 оны 3 сарын 12-нд Ленинградад төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын гимнастикч юм.

Наталья Кучинская

Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Наталья Александровна Кучинская
Төрсөн огноо 1949 оны 3 сарын 12
Төрсөн газар ЗХУ, Ленинград
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Мехико 1968 Эмэгтэй баг
Алтан медаль – нэгдүгээр байр Мехико 1968 Эмэгтэй Тэнцвэр
Хүрэл медаль – гуравдугаар байр Мехико 1968 Эмэгтэй Олон төрөлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Мехико 1968 Эмэгтэй Чөлөөт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Дортмунд 1966 Эмэгтэй Хос савлуур
Алтан медаль – нэгдүгээр байр Дортмунд 1966 Эмэгтэй Тэнцвэр
Алтан медаль – нэгдүгээр байр Дортмунд 1966 Эмэгтэй Чөлөөт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Дортмунд 1966 Эмэгтэй баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Дортмунд 1966 Эмэгтэй Олон төрөлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Дортмунд 1966 Эмэгтэй Харайлт

Түүнийг цэцэрлэгт байхад нь гимнастикийн сургуульд сонгож авчээ[1]. Наташа өөрөө балетчин болохыг хүсдэг байсан ч эцэг эх нь хоёул спорттой холбоотой хүмүүс байсан учир гимнастикаар хичээллэхийг нь дэмжжээ[1]. Эхлээд Владимир Рейсоны удирдлагад бэлтгэл хийдэг байсан ба хожим шигшээ багийн дасгалжуулагч Лариса Латынинагийн удирдлагад очжээ.

1965 онд 16 настайдаа Кучинская ЗХУ-ын аварга болов. Ирэх жил нь аваргаа хамгаалсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа болон хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж, төрөл тус бүрийн дүнгээр 3 алт, 1 хүрэл медаль зүүв.

1968 оны Мехикогийн олимпын үеэр Кучинская ЗХУ-ын багийн хамгийн алдартай гишүүдийн нэг байлаа. Хувийн олон төрөлтөд Чехословакийн Вера Чаславска болон багийн анд Зинайда Воронинагийн дараа орж хүрэл медаль зүүсэн бол тэнцвэрийн төрөлд тэргүүлж, шалны төрөлд 3-р байр эзлэн, багийн хамт шагналын тавцангийн хамгийн өндөрт зогсчээ. Түүнийг Мексикийн хэвлэлүүд "Мехикогийн сүйт бүсгүй", "Мехикогийн хонгорхон бүсгүй" хэмээн нэрлэж, ардын дуу "Натали"-г түүнд зориулж байлаа[2][3][4]

Тэрхүү олимп нь Кучинскаягийн оролцсон сүүлчийн тэмцээн болжээ. Бамбай булчирхайн өвчин түүнийг спортоос хөндийрүүлсэн[3] бөгөөд 1990-ээд оны сүүлчээр өгсөн ярилцлагадаа гимнастикт хандах хандлага нь өөрчлөгдөж, дур сонирхол нь буурсан гэж хэлсэн байдаг[1].

Зодог тайлсныхаа дараа Кучинская ЗХУ, Япон, АНУ-ын багийг дасгалжуулж байлаа. Тэрээр 1980 онд гэрлэсэн бөгөөд өдгөө АНУ-ын Иллиной муж улсад өөрийн гимнастикийн сургуулийг ажиллуулж байна.

Тэрээр 2006 онд гимнастикийн алдрын танхимд багтсан[3].

Доорх хүснэгтэд Кучинскаягийн олимпоос бусад тэмцээнүүдэд хэрхэн оролцож байсныг үзүүлэв.

Он Тэмцээн Олон төрөлт Баг Харайлт Хос савлуур Тэнцвэр Чөлөөт
1965 ЗХУ-ын АШТ 1 1
ЗХУ-ын цом 2
1966 Дэлхийн АШТ 2 2 3 1 1 1
ЗХУ-ын АШТ 1 2 1 1
ЗХУ-ын цом 1
1967 Европын АШТ 2 2
ЗХУ-ын АШТ 1 1 1 1 1
1968 ЗХУ-ын АШТ 1
  1. 1.0 1.1 1.2 "Interview with Natalia Kuchinskaya". The Red Files supplementary material, PBS. 1999. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)[permanent dead link]
  2. "Soviet Sports Wars(transcript)" (DOC). PBS. 1999. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)
  3. 3.0 3.1 3.2 "Kuchinskaya's page at the IGHOF". International Gymnastics Hall of Fame. 206. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. "Do favorites always win?". Sport in the USSR. 1988. Татаж авсан: 9 сарын 18. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)

Гадны холбоос

засварлах