Нажиб Разак
Нажиб Разак (малай. Najib Razak; 1953 оны 7-р сарын 23-нд Куала Липис-т төрсөн) — 2009 оны 4-р сарын 3-наас 2018 оны 5-р сарын 10-ны өдрийн хооронд Малайзын Ерөнхий сайдаар ажилласан.
2018 оны 5-р сарын сонгуулийн дараа Нажиб Разакийг хөрөнгө шамшигдуулсан хэргийг шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад шалгахаа амласан юм. 2018 оны 5-р сарын 12-нд Малайзын эрх баригчид Нажиб Разакийг хилээр гарахыг хориглож, 7-р сарын 3-нд авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан байна.
2020 оны 7-р сарын 28-нд Малайзын шүүх түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн итгэлийг алдсан- гурав, мөнгө угаасан- гурван зүйл ангиар буруутгасан байна.
2002 онд Нажиб Разак Малайзын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед хоёр шумбагч усан онгоц худалдаж авсан авлигын хэргийг Францын шүүх шалгаж эхэлсэн байна. Нажибын туслахаар ажиллаж байсан Абдул Разак Багинда Францын шумбагч онгоц үйлдвэрлэгч DCNS компаниас "комисс" авч байсан гэж таамаглаж байна. Дээрх усан онгоцны арилжааг хийхэд туслуулахаар монгол эмэгтэй Шаарийбуугийн Алтантуяаг франц хэлний орчуулагчаар авч ажиллуулжээ. Орчуулагч Ш.Алтантуяа энэхүү арилжаанаас мөнгө унагаж байгааг мэдээд Багиндагаас 500 мянган доллар авахыг завдсан учир сүүлд алуулж амь насаа алдсан байна. Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажиллаж байсан 2 хүнийг Ш.Алтантуяаг алсан хэрэгт Малайзын шүүх буруутгаж, гэм буруутайд тооцжээ.
2015 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль
засварлах2015 оны 12-р сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн төслийг зургаан цагийн дотор парламентаар баталсан байна. Уг хуулийн төсөл нь Малайзын ерөнхий сайдад аюулгүй байдлын асуудлыг тодорхойлох, Малайзын газар нутагт аюулгүй байдлын бүс болгон тогтоох зэрэг урьд өмнө байгаагүй эрх мэдлийг түүнд олгосон юм. Энэ баримт бичигт эрх баригчид ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчлах, нэгжлэг хийх, эд хөрөнгийг хураах боломжтой болсон юм. Уг хуулийн төслийг хүний эрхийн байгууллагууд төрийн хууль бус үйлдэлд уриалж байна гэж шүүмжилсэн.
Авилгын хэрэг
засварлах2018 оны сонгуулийн үр дүнд тэрээр эрх мэдлээ алдсан. 2018 оны 7-р сарын 3-нд түүнийг авлигын хэргээр мөрдөн байцаалтын явцад Нажиб Разакийг баривчилсан байна. Маргааш нь түүнд итгэл алдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр албан ёсоор ялласан; Нажибыг 250 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний батлан даалтаар сулалжээ. 2019 оны 4-р сарын 3-нд 1MDB хөрөнгө оруулалтын сангаас 700 сая доллар хулгайлсан хэрэгт буруутгагдаж буй экс Ерөнхий сайдыг шүүх хурал эхэлсэн юм.
2020 оны 7-р сарын 28-ны өдөр түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан долоо, итгэл алдасан гурав, мөнгө угаасан гурван зүйл ангиар буруутгаж, 12 жилийн хорих ял оноосон байна. Мөн Малайзын Дээд шүүх Нажибыг татвар төлөхөөс зайлсхийсэн нийт 1,69 тэрбум рингит буюу 397 сая ам.долларын торгууль төлөхийг үүрэг болгосон байна.