Мөсний цахлай

Мөсний цахлай (Larus hyperboreus) нь томхон цахлай бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Еврази, Европын Атлантын далайн эрэг хавиар нутагладаг.

Мөсний цахлай
Glacous Gull on ice.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Цахлай, Larus
Зүйл: L. hyperboreus
Латин нэр
Larus hyperboreus
Gunnerus, 1767
Мөсний цахлай

Энэ зүйл нь өндөр байц хад, эрэгт олноор сүрэглэн үүрлэж, тод бор толбонуудтай, цайвар бор өндөг 2-4 ширхэг гаргадаг. Мөсний цахлай нь нилээд цайвар зүсмийн өд сөдтэй ба бүдүүн шар хошуутай. Залуу цахлай нь ягаан, эсвэл хар хошуутай байдаг. Бүрэн нас бие гүйцтэл 4 жил зарцуулна.

Бусад цахлайн адил холимог идэштэн ба загас, шавж, нялцгай биетэн, өндөг, жижиг шувуу, жижиг хөхтөн гэх мэт иддэг. Мөн улай сэг, үр жимсээр хооллоно.

Larus hyperboreus

Ном зүйЗасварлах

  • Harrison, Peter (1996). Seabirds of the World. Princeton: Princeton University Press. ISBN 0-691-01551-1. 
  • Bull, John; Farrand, Jr., John (April 1984). The Audubon Society Field Guide to North American Birds, Eastern Region. New York: Alfred A. Knopf. ISBN 0-394-41405-5. 

Цахим холбоосЗасварлах

  Commons: Мөсний цахлай – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary: Мөсний цахлай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  • BirdLife International (2004). Larus hyperboreus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern