Мөнгөнцогийн Батхүлэг
Мөнгөнцогийн Батхүлэг (1990 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд.
Намтар
засварлах2008 онд Хэнтий аймгийн 2-р цогцолбор дунд сургууль төгссөн.
2012 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагын анги төгссөн.
2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм.
Тэрээр, айлын ууган хүү бөгөөд эмэгтэй, эрэгтэй 2 дүүтэй аж. Түүний эхийг С.Энхцэцэг гэдэг багш мэргэжилтэй.
Засгийн газрын 2022 оны 10-р сарын 21-ний өдрийн 383-р тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилжээ.
"Ашдын Түүчээ" ХХК-ийн 80 хувийг, "Ард Контент" Групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг байна.
Ажлын туршлага
2013-2015 онд "Шинэ дэлхий" Телевизэд төлөвлөлтийн менежерээр ажлын гараагаа эхлүүлсэн.
● "Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал
● 2019 онд ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /Л.Оюун-Эрдэнийн үед/
● 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
● 2022 оны гуравдугаар сараас СДМОХ-ны ерөнхийлөгч
● 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх
● Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.