Мэнгэтү хиан (хятад: 忙格禿-乞顏​, латин галиг: Mönggetü kiyan[1], Möngetü-Kijan[2]; пиньинь: Máng gé tū-qǐ yán​) нь 12-р зууны сүүл үеийн хамаг монголын хиад баяуд овгийн ноён бөгөөд Чингис хааны авга ах юм. Тэрээр Хабул ханы хөвүүн Бартан баатар, Сунигул үжин нарын ууган хөвүүн, Нэгүн тайш, Есүхэй баатар, Даритай отчигин нарын том ах мөн. Түүний нэрний утгийг мэнгэтэй холбон тайлбарлаж, хиан гэдгийг овгийн нэртэй холбон үздэг.

Түүний түүх намтар монголын түүхэнд тодорхой биш төдийгүй хэзээ нас барсан нь бүрхэг юм. Мэнгэтү хианы хөвүүн Үнгүр нь баяуд хүрээгээ удирдан Чингис хаанд дагаар орсон анхны ноёдын нэг бөгөөд, 1206 онд мянгатын ноён болсон.

  1. Т, Дашцэдэн (2019). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар. p. 26.
  2. "音訳蒙文元朝秘史/50". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-01-23.