Китано Такэши (яп. 北野 武, 1947 оны нэгдүгээр сарын 18-нд Японы Токио хотын Адачи дүүрэгт төрсөн) — Японы кино найруулагч, жүжигчин, кино зохиолч, яруу найрагч, телевизийн хөтлөгч юм.

Китано 2000 оны Каннын кино наадамд оролцож байхдаа.

Китано Такэши 1947 онд Токиогийн Адачи дүүрэгт төрсөн. Будагчин мэргэжилтэй Китано Кикүжиро (хагас солонгос гаралтай) болон түүний эхнэр Саки нарын гэр бүлд дөрөв дэх хүү (хоёр дахь нь нялх байхдаа нас барсан) болж төржээ. Амьдралын ямар ч бэрхшээлийг даван туулж чадна гэж эцэг эх нь түүнд "Такэши" нэрийг өгсөн. Түүний эмэг эх Такэши хүүг өсгөн хүмүүжүүлжээ.

1965 онд ахлах сургуулиа төгсөөд ээжийнхээ зөвлөснөөр залуу Такэши Японы алдартай Мэйжи их сургуулийн инженерийн (механикийн инженер) факультетад элсэн оржээ. Гэсэн хэдий ч Такэши хоёр дахь жилдээ тусдаа гарч бие дааж, их сургуулийн хичээлээ орхисон байна.

Тэрбээр 1960-аад оны сүүлч үеэр өрнөсөн оюутны хөдөлгөөнд оролцож байсан хэдий ч улс төр төдийлөн сонирхохгүй жаз хөгжимд дуртай болжээ.

Чинээлэг найзтайгаа хамт амьдарч, мөнгөний гачигдалгүй байсан Китано туршилтаа үргэлжлүүлж, ажлаа байнга сольж байв. Жаз бааранд зөөгч хийхээс гадна чихрийн дэлгүүрийн худалдагч, гудамжны худалдагч, ачаа ачих ажилчин, шөнийн цэнгээний газрын зөөгч гэх мэт өөр өөр ажлыг туршиж үзсэн. Ханэда нисэх онгоцны буудалд,хожим Японы орчин үеийн уран зохиолын сонгодог зохиолч болсон Накагами Кэнжитэй хамт ажилладаг байв.

Амжилтууд:

засварлах
  • Китано шүлэг, кино зохиолтой 50 гаруй ном бичсэн.
  • Китано олон жил телевизийн алдартай хөтлөгч байсан.
  • 2004 онд түүнд Мэйжийн Их сургууль олон жилийн өмнө хасагдсан ч бакалаврын зэрэг олгосон байна.
  • Китано одоо Токиогийн Их сургуульд урлагийн хичээл заадаг байна.

Холбоос

засварлах
  Commons: Китано Такэши – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Китано Такэши — Internet Movie Database
  • Загвар:Jmdb name
  • Китано байгууллага (Япон)
  • Davis, Bob (2003). "Такэши Китано". Senses of Cinema. Archived from the original on 27 Аравдугаар сар 2010. Татаж авсан: 29 May 2009.