Мошовце (Mošovce) нь Турчансгийн Туриец, Словак бүс нутгаас хамгийн том нь юм.

Мошовце - Словак

Тэдний баялаг түүхийг түүх дурсгалын арвин сан болон, 770 гаруй жил бичигдэж ирсэн түүх нь харуулна. Мошовцын тухай анхны бичмэл нь Ондрей II ханы 1233 зарлиг бичиг юм. Эртний Мошовце нь хоёр суурингаас бүрддэг байжээ. Тэдний нэг болох Махюх нь одоогийн Стары рад хавьд байсан ба хоёр дахь хэсэг Терра Мойс нь одоогийн Видрмох ба өнөөдөр хүртэлх нэр нь хэвээр үлджээ. Яг энэ хоёр дахь нэрний Мойсовын газар гэдэг утгаас нь эрт дээр үед уг газар нутаг нь Мойсов буюу одоогийнхоор Мойтех, Войтэх, эсвэл Моймир гэдэг нэртэй хүний эдлэн газар байжээ гэж болох. Түүхийн явцад нэр нь янз бүрээр өөрчлөгдсөөр Мошовых, Мошоц, Мошовец, Моаёс гэж явсаар одоогийн Мошовце үлджээ. Дээр үед Хорнуков гэгдэж байсан одоогийн Чэрньаков тосгон эрт дээр үед Мошовцед хамаарадаг байжээ. Мошовце анхандаа хааны шууд харъяанд чөлөөт эрхтэй тосгон байсан ба 14-р зууны дунд үеэс жижигхэн хот маягаар хааны ордонд хамаарагддаг болжээ. 1527 оноос бараг 400 гаруй жил Реваы-гийн удмынханд хамаардаг байжээ. Эрт дээр үед Мошовце нь гар урчуудийн төв байлаа. Гар урчуудын үйлдвэрлэл нь маш их өргөн цар хүрээтэй 15 гаруй салбар байснаас хамгийн удаан үргэлжилсэн нь түрийтэй гутал ба савхины үйлдвэр байв. Өнөөгийн Мошовце нь сонирхолтой амралт зугаалга, сувиллын газар болжээ.

 
Чамин барилгын урлаг - Мошовце

Түүх дурсгал

засварлах

Байшин барилгуудаас 18-р зууны дунд үед баригдсан английн садтай сүмийн барилга юм. Өөр бусдаас сонирхуулахад Ян Колларын амьдарч байсан байшин, мон неоготикийн сүмийн байшин, Эвангелискийн сүмийн байшин, гар урчуудын музей байсан, 1800 онд баригдсан танхим, мөн шилэн дарлага гэх мэт.

Байгалийн гоо үзэсгэлэн

засварлах

Мошоцве нь ой мод элбэгтэй, олон төрлийн түүх дурсгалын газартай, байгалийн гоо үзэсгэлэн тэгширсэн сайхан газар нутагтай юм Велькей Фатры. Дээрх уул нуруунууд нь аялал жуулчлалын гол хэсэг нь билээ. Шохойн чулуу, Доломит, Гадерска долина, Блатницка долина гэх мэт байгалийн сайхан хөндийнүүд бий.

Ардын урлаг соёлын сангаас

засварлах

Мошовцоос олон арван алдар суутнууд төрөн гарснаас хөгжмийн зохиолч Фрицо Кафенда; (1883-1963), зохиолч Анна Лацкова-Зора; (1899-1988) уран зохиолын шүүмжлэгч, түүхч, яруу найрагч Штефан Крчмеры(1892-1955); Жүжгийн зохиолч Юр Тесак Мошовскы; мөн гал сөнөөгчдийн чуулгыг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Милослав Шцимт гэх мэт.

Хамгийн алдар цуутай хүн бол “Алдрын охин” яруу найргийн цомог бичсэн яруу найрагч, гүн ухаантан, гэгээнтэн Ян Коллар (1793-1852) юм. Слав болон слав биш хэлтэй олон оронд энэ зохиол нь орчуулагджээ.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Мошовце – Викимедиа зураг, бичлэг, дууны сан