Жэймс Ватт (англи. James Watt; 1736 оны 1-р сарын 19-нд төрж, 1819 оны 8-р сарын 25-нд нас барсан)[1] нь Шотландын зохион бүтээгч, механик инженер бөгөөд Томас Ньюкомэний (англ. Thomas Newcomen; 1663-1729) зохиосон уурын хөдөлгүүрийг илүү боловсронгуй болгож сайжруулсан нь Их Британид, цаашлаад дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгал болж том өөрчлөлтийн суурь болж өгсөн.

Жэймс Ватт
Жэймс Ваттын хөрөг (1736-1819)
Карл Фрэдэрик фон Брэдагийн бүтээл
Төрсөн огноо1736.01.19
Шотланд, Рэнфрюшир, Грийнок
Нас барсан огноо1819.08.25[1]
Англи, Бирмингэм, Хэндсворт
Оршин суугаа улсГлазго, дараа нь Хэндсворт
ҮндэсБритани
Угсаашотланд
Салбарзохион бүтээгч, механик инженер
БайгууллагаГлазгогийн Их сургууль
Баултон ба Ватт
Алдаршсан зүйлУурын хөдөлгүүрийг сайжруулсан
Шашны байр суурьПрэсбитэриан

Жэймс Ватт 1736 оны 1-р сарын 19-нд Клайдын булангийн Рэнфрэширийн Грийнок хотод төржээ. Түүний эцэг Жеймс Ватт усан онгоц барьдаг, усан онгоцтой холбоотой бүх зүйлийг хийдэг олон төрлийн авьяастай нэгэн байсан бөгөөд бол түүний эх Агнэс Мүйрхэд нэр хүндтэй гэр бүлээс гаралтай өндөр боловсролтой эмэгтэй байжээ. Эцэг эх нь хоёулаа прэсбитэриан шашинтай бөгөөд хатуу ковэнантэрүүд байв.

Ваттын өвөг эцэг Томас Ватт математикийн багш, Картсбөрний бароны хууль сахиулагч байлаа. Ватт сургуульд тогтмол явж чадаагүй. Эхлээд эх нь гэрээрээ түүнд багшилж байсан боловч сүүлд Грийнокын бага сургуульд орсон.[2] Тэрээр гарын маш их дүйтэй бөгөөд математикт авьяастай болохоо харуулжээ. Хэдийгээр латин, грек хэлнүүдэд сонирхолгүй байсан авч шотландын ард түмний домог яриаг шимтэн сонирходог байжээ.

Түүнийг 18-тайд эх нь нас барж, эцгийнх нь бие доройтож эхэлжээ. Ватт Лондон руу хэмжих багаж хэрэгсэл хийж сурахаар нэг жилийн хугацаатай явж ирээд Глазго-д багаж хэрэгсэл хийх бизнесээ байгуулахыг зорьжээ. Гэвч тэрээр дадлагын долоон жилийн хугацаагаа дүүргээгүй байсан учраас хэдийгээр Шотландад математик багаж хэрэгсэл хийдэг өөр хүн байгаагүй боловч Глазгогийн алхчидын холбоо (алх хэрэглэдэг бүх гар урчуудыг нэгтгэсэн) түүний өргөдлийг хүлээж аваагүй.

Ваттыг энэхүү хүнд байдлаас Глазгогийн Их сургуулийн гурван профессор аварч, их сургуулийнхаа дотор жижиг цех байгуулах боломж өгчээ. 1758 онд энэ цех байгуулагдсан бөгөөд дээрх гурван профессорын нэг физикч, химич Жозэф Блэк Ваттын анд нөхөр болсон.

1764 онд Ватт өөрийн үеэл Маргарэт Миллэртэй сууж, таван хүүхэдтэй болсны гурав нь нас бие гүйцэж чадаагүй өнгөрсөн. Маргарэт 1772 онд хүүхэд төрүүлэх гэж байгаад нас барсан. 1777 онд Ватт дахин хүнтэй суужээ. Энэ удаа Глазгогийн даавууны будаг үйлдвэрлэгчийн охин Энн МакГрэгортой суужээ. Энн 1832 онд нас барсан.

Ватт Жон нэртэй ахтай байсан бөгөөд Жэймсийг 17-тойд хөлөг онгоцны сүйрлээр нас барсан байна.

Анхны хөдөлгүүрүүд

засварлах

1776 онд анхны хөдөлгүүрүүдийг үйлдвэрт суурилуулж, ажиллуулж эхэлжээ. Эдгээр анхны хөдөлгүүрүүдийг шахуурганд хэрэглэж байсан бөгөөд уурхайн цооногийн ёроолд байх шахуургыг ажиллуулахад ашиглаж байв. Захиалга ч цувж эхэлсэн бөгөөд дараачийн 5 жилийн хугацаанд Ватт их төлөв Корнволлдоо уурхайгаас ус шавхах зориулалттай олон хөдөлгүүр суурилуулж тун ч завгүй байлаа.

 
Баултон ба Ваттын зохион бүтээсэн уурын хөдөлгүүр. 1784 оны хөдөлгүүрийн сийлбэр зураг.
 
Жэймс Ваттын уурын хөдөлгүүрийн хуулбар

Баултон Ваттыг бүлүүрийн хөдөлгөөнийг нунтаглах, нэхэх, тээрэмдэх эргэлтэт хүч болгохыг ятгаснаар шинэ бүтээлийг хэрэглэх салбарыг маш их өргөжүүлжээ.

  1. 1.0 1.1 Нэр хүндтэй эх сурвалжууд түүний нас барсан огноог 1819 оны 8 дугаар сарын 19 гэдэг боловч түүний үеийн бүх бүртгэл мэдээлэлд нас барсан огноог нь 8 дугаар сарын 25 гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд 9 дүгээр сарын 2-нд оршуулсан гэсэн байдаг. Наймдугаар сарын 19 гэдэг сар өдөр анх Жэймс Пэтрик Мүйрхэдийн бичсэн Жэймс Ваттын амьдрал (1858, х. 521) номноос эхтэй юм. Мүйрхэд Ваттын зээ дүү байсан учраас нас барсан огноог сайн мэдэх учиртай хүний нэг үзжээ. Гэвч Мүйрхэдийн бичиг баримт дунд 8 дугаар сарын 25-ныг өөр газар дурдсан байдаг. Наймдугаар сарын 25-ны өдрийг тухайн үеийн сонингийн мэдээнд тавьж байсан (жишээ нь, 8 дугаар сарын 28-ны өдрийн Дэ Таймс сонины 3 дугаар нүүрт) бөгөөд Ваттын гэрээслэлд тийнхүү тусгажээ. (Сэнт Мэригийн сүмийн оршуулгын бүртгэлд Ваттын нас барсан огноог дурдаагүй байна.)
  2. Tann, Jennifer (2004). "James Watt (1736–1819)". Oxford Dictionary of National Biography. Oxford, England: Oxford University Press.

Нэмж унших материал

засварлах
  • "Some Unpublished Letters of James Watt" in Journal of Institution of Mechanical Engineers (London, 1915).
  • Andrew Carnegie, James Watt University Press of the Pacific (2001) (Reprinted from the 1913 ed.), ISBN 0-89875-578-6.
  • Dickenson, H. W. (1935). James Watt: Craftsman and Engineer. Cambridge University Press.
  • H. W. Dickinson and Hugh Pembroke Vowles James Watt and the Industrial Revolution (published in 1943, new edition 1948 and reprinted in 1949. Also published in Spanish and Portuguese (1944) by the British Council)
  • Hills, Rev. Dr. Richard L., James Watt, Vol 1, His time in Scotland, 1736-1774 (2002); Vol 2, The years of toil, 1775-1785; Vol 3 Triumph through adversity 1785-1819. Landmark Publishing Ltd, ISBN 1-84306-045-0.
  • Hulse David K. (1999). The early development of the steam engine. Leamington Spa, UK: TEE Publishing. pp. 127–152. ISBN 1 85761 107 1.
  • Hulse David K. (2001). The development of rotary motion by steam power. Leamington, UK: TEE Publishing Ltd. ISBN 1 85761 119 5.
  • Marsden, Ben. Watt's Perfect Engine Columbia University Press (New York, 2002) ISBN 0-231-13172-0.
  • Muirhead, James Patrick (1854). Origin and Progress of the Mechanical Inventions of James Watt. London: John Murray.
  • Muirhead, James Patrick (1858). The Life of James Watt. London: John Murray.
  • Samuel Smiles, Lives of the Engineers, (London, 1861-62, new edition, five volumes, 1905).
Холбогдох сэдэв
  • Schofield, Robert E. (1963). The Lunar Society, A Social History of Provincial Science and Industry in Eighteenth Century England. Clarendon Press.
  • Uglow, Jenny (2002). The Lunar Men. London: Farrar, Straus and Giroux.

Гадны холбоос

засварлах
  Commons: James Watt – Викимедиа зураг, бичлэг, дууны сан