Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаар
Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаар нь цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн байдаг. Улсын дугаар нь нэг эсвэл хоёр мөртэй загвар байх бөгөөд нэг мөртэй улсын дугаарын хэмжээ нь европтой адил 520 x 110 мм хэмжээтэй байдаг. Улсын дугаар нь дөрвөн оронтой тоо болон хоёроос гурван үсгээс бүрдэх ба эхний хоёр үсэг нь тухайн орон нутгийн үсгийн товчлол бол гурав дахь үсэг нь олон хувилбар гаргах зорилготой юм. Сүүлийн үеийн дугаарууд нь мөрийн эхэнд улаан өнгийн соёмбо тэмдэгээс гадна тоо үсгийн хооронд овал дотор монгол улсын нэрийн товчлолыг (MNG) гэж англи үсгээр бичсэн хувилбар ч мөн байдаг.
Дугаар өнгийн ялгаа.
- Дипломат төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийн дугаар нь улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр бичдэг.
- Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн дугаар ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр бичдэг байхаар зохицуулсан.
- Нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэр дээр хар өнгөөр бичдэг байна.
- Технологийн буюу тусгай замын тээврийн хэрэгсэлд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр бичдэг.
Хот болон орон нутгийн тээврийн хэрэгслийн улсын дугаар
засварлахДугаар | Хот орон нутаг |
---|---|
АР | Архангай |
БН | Баянхонгор |
БӨ | Баян-Өлгий |
БУ | Булган |
ГО | Говь-Алтай |
ГС | Говьсүмбэр |
ДА | Дархан |
ДН | Дорнод |
ДО | Дорноговь |
ДУ | Дундговь |
ЗА | Завхан |
ОР | Орхон |
ӨМ | Өмнөговь |
ӨВ | Өвөрхангай |
СЭ | Сэлэнгэ |
СУ | Сүхбаатар |
СБ | Сүхбаатар |
ТӨ | Төв |
УБ | Улаанбаатар |
УВ | Увс |
ХЭ | Хэнтий |
ХО | Ховд |
ХӨ | Хөвсгөл |
ЧО | Чойбалсан |