Монголын Үндэсний Геологийн Алба
Монголын Үндэсний Геологийн Алба- Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэх геологийн төрөл бүрийн судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, судалгааны үр дүнг хүлээн авах, тэдгээр мэдээллийг нэгтгэн сан бүрдүүлэх, санг баяжуулах, сангийн геологийн мэдээллээр үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хариуцсан Төрийн мэргэжлийн байгууллага юм. Үндэсний геологийн албыг үүсгэн байгуулагдсан өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38 хуралдаанаар "Аж Үйлдвэр ба Барилгын яам"-ны дэргэд “Уул уурхай ба ашигт малтмалын трест"[1]-ийг байгуулахаар шийдвэрлэж, түүнд "Төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд алт болон бусад ашигт малтмалыг тэмтрэн шинжилж олох" ажлыг хариуцуулсан бөгөөд тус трест ЗХУ-аас тусгай экспедицийг ажиллуулах замаар барилгын материал, өнгөт металл, нефть зэрэг байгалийн баялгийг хайн шинжлэх, нээн олборлох ажлыг гүйцэтгэж, 1942 онд Налайхын, 1943 онд Дорнодын Зүүн булагийн нүүрсний шинэ уурхайг нээн ашиглаж эхэлжээ.
Эшлэл
засварлах- ↑ Д.Цэрэндагва. БНМАУ-д геологи, хайгуулын ажил хөгжсөн нь