Монголын театрын музей
Монголын театрын музей
Түүхэн тойм
засварлахМонгол Улсын Театрын урлагийн уламжлалт өв соёлыг сурвалжлан, цуглуулах, бүртгэн судлах, түгээн дэлгэрүүлэх, дэлгэн үзүүлэх, үзэгчдийн хүртээл болгох, гоо зүй, урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын Театрын музей 1973 онд байгуулагдах шийдвэр гарч, 1991 оноос үзэгчдэдээ үйлчилж эхэлсэн.
Үзмэр
засварлахМонголын Театрын Музей нь 9000 гаруй үзмэртэй, музейн сан хөмрөгт Цамын ёслол, Ший-янгуу, XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” сүм театр болон шинэ цагийн театрын анхны үүсэл болсон юм.
Жүжгийн бүлгэм, клуб /1922-1924/, Цэнгэлдэх хүрээлэн /1926/, Монгол улсын анхны Төв театр /1931/, театраасаа өргөжин хөгжсөн Цирк, Ардын дуу бүжгийн чуулга, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн Улсын эрдмийн театрын түүхэн хөгжлийг гэрэл зураг, баримт бичиг, биет зүйлс, жүжгийн тоглолт, тайз чимэглэлийн эскиз зураг, нэрт уран бүтээлчдийн намтар түүх, баримал, хөрөг зураг, одон медаль, жүжгийн танилцуулга хөтөлбөр, зурагт хуудас, киноны аппарат хэрэгсэл, ном товхимол, сонин сэтгүүл зэрэг сурвалж хэрэглэгдэхүүдээр хураангуйлан харуулсан үзмэр, эд өлгийн зүйлтэй.
Цахим холбоос
засварлах