Монголын мэдээлэл зүйн 18-р олимпиад

Сурагчдын программ зохиох уралдаан. Сурагчдын мэдээлэл зүйн олимпиадад 21 аймаг, хотын 37 сурагч хоёр өдрийн турш 6 бодлого бодож 300 оноо авахын төлөө авьяас чадвараа сорилоо. Энэ тэмцээнд Улаанбаатар хотын Монгол-Туркын хамтарсан сургууль Дархан, Сэлэнгэ аймгийн сурагчид харьцангуй өндөр амжилт гаргалаа.[1]

Багш

Байр Овог нэр Харьяалал Авах оноо Авсан оноо
I Б.Цолмонхүү Увс 150 100
II Ж.Түвшинжаргал Сүхбаатар 150 90
III О.Алтангэрэл Улаанбаатар 150 70
III Ц.Баттогтох Дархан-Уул 150 70

Сурагч

Байр Овог нэр Авах оноо Авсан оноо Аймаг Сургууль Анги
Алт Т.Тулга 300 280 Улаанбаатар Мон-турк 9
Мөнгө Ч.Доржнамжил 300 255 Улаанбаатар Мон-турк 9
Мөнгө Ц.Золзаяа 300 210 Улаанбаатар Мон-Турк 9
Хүрэл Г.Амарчингүн 300 200 Дархан-Уул 21 10
Хүрэл Б.Аргиунбаяр 300 195 Дархан-Уул 21 10
Хүрэл Ш.Батзул 300 185 Сэлэнгэ 1 10

Бүтээлийн уралдаан

Бүтээлийн уралдаанд 8 сурагчийн 7 бүтээл оролцосноос Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 9б ангийн сурагч Б.Оюумааг-ийн "Шалгагч" бүтээл 1-р байранд, Улаанбаатар хотын Эхлэл сургуулийн 10а ангийн сурагч Ц.Барбаяр, Д.Түвшинтөгс нарын бүтээл, Дархан хотын  26-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Ариунбаярын "Шоо" нэртэй бүтээлүүд дараах 3-р байранд шалгарлаа.

Ашигласан материал

засварлах
  1. Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж № 8