Дашзэвэгийн Ичинхорлоо

Дашзэвэгийн Ичинхорлоо (1910—1972) — Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин.

Дашзэвэгийн Ичинхорлоо
Хувийн танилцуулга
Төрсөн он1910 он
Төрсөн газар(өнөөгийн
Монгол улсын Архангай
аймгийн Ихтамир сум)
Нас барсан он1972 он (62 наслажээ)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Mонгол (БНМАУ)
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын ардын жүжигчин

1910 онд Архангай аймгиин Ихтамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн гурав дахь охин болж мэндэлжээ. Хан-Өндөрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ.

1923 онд Хүрээний бага сургуульд орж, Д.Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа шалгуулан тэнцсэн гэдэг.

1926 онд бага сургуулиа дүүргэж, төмөр утасны сургуульд (тээвэр, холбооны курс) орж, хичээлийнхээ чөлөөгөөр клубтээ явдаг байв. Д.Ичинхорлоо гуайн анхны багш Д.Ишдулам, Л.Дамдинбазар, О.Дашзэвэг нар байв.Багш нарынхаа зааж өгсөн өнгө аяс, үгнүүд цээжинд нь хоногшиж, түргэн хугацаанд хэд хэдэн дуутай болж, Ардын Цэнгэлдэх хүрээлэн хэмээх гэр хэлбэртэй ямар ч багана, тулгуургүй бөмбөгөр ногоон барилга ашиглалтанд орж, Интернационалын нээлтийн концертод “Хандармаа”, “Цэнхэрлэн харагдана” зэрэг дуунуудыг тайзнаа гарч дуулж байлаа.

Д.Ичинхорлоогийн дуулсан “Соёл эрдэнэ”, “Гоолингоо”, “Үзэсгэлэн гoo”, “Хөх торгон дээл”, “Арван тавны сар” дуунууд нь пянзанд бичигдэж үлджээ. Мөн Радиогийн дуу хуурын алтан фондонд “Ванлий”, “Дүүриймаа”, “Судгийн ногоо”, “Цагаан шаазан”, “Дөрвөн уул” гэх мэт дуунууд нь бичигдэн үлджээ. 1933 онд Москва хотноо олон улсын хувьсгалт Театруудын Олимпиад, 1935 онд Тагна Тувад тоглолтоор, 1935 онд пянзанд дуу хураалгахаар Зөвлөлт Оросoд явж байжээ. Д.Ичинхорлоогийн уран бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж, 1935 онд Улсын алдарт Гавьяат жүжигчин ба дуучин цолоор, Алтан гадас одонгоор 2 удаа, Д.Сүхбаатарын одон, 1951 онд Ардын Жүжигчин цолоор тус тус шагнажээ.

Монгол улсаа сурталчилсан нь

засварлах

Д.Ичинхорлоо нь Монгол улсаа, тэр дундаа монголын соёл урлагийг дэлхийд сурталчилж таниулах үйл хэрэгт гар бие оролцож иржээ. Үүнд:

  • 1933 онд Москва хотноо Театрын Олимпиад
  • 1935 онд Тарна Тувад тоглолтоор
  • 1936 онд "Монгол хүү" киноны ажлаар
  • 1935 онд Пянзанд дуу хураалгахаар ЗХУ
  • 1959 онд Шведэд Энхтайвны хуралд тоглохоор
  • 1961, 1966 онд ЗХУ-ын Буриад улсад тоглолтоор
  • 1967 онд ЗХУ-д ахмад уран бүтээлчидтэй Москва, Ленинград хотуудад очиж ажиллаж байжээ.

Гар бичмэл

засварлах

Монголын театрын музейн сан хөмрөг буланд Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн “Гар бичмэл” бүхий дэвтэр бий. Д.Ичинхорлоо тэрхүү тэмдэглэлийн дэвтэрт өөрийн амьдралын дэлгэрэнгүй түүхийг бичиж, ар талаас нь залгуулан өөрийн бичснийг хүнээр дахин хуулуулж бичжээ. Дэвтэр 63 хуудастай гар бичмэлийг 2005 онд Боловсролын их сургуулийн багш Г.Даш гуай крилл үсэгт буулгажээ. Театрын музейн захирал Д.Цэдмаа, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргал нар товхимол болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ.

Гавьяа Шагнал

засварлах

Эх сурвалж

засварлах