Мишель Хазанавичус

Кино найруулагч

Мишель Хазанавичус (франц. Michel Hazanavicius, 1967 оны гуравдугаар сарын 29-нд төрсөн) нь Францын кино найруулагч, продюсер болон зохиолч бөгөөд 2011 оны дэлгэцийн бүтээл болох Жүжигчин киногоороо Оскарын Шилдэг кино бүтээл болон Шилдэг найруулагч шагналыг 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хүртэж байсан билээ. Түүнчлэн 1927-1932 оны Холливудын амьдралыг харуулсан хар цагаан, дуугүй Жүжигчин хэмээх бүтээлээрээ Алтан бөмбөрцөгийн Шилдэг найруулагч, Шилдэг зохиол номинацийг хүртсэн ба БАФТА буюу Британийн кино наадмын шагналыг бас л дээр дурдсан төрлүүдэд хүртсэн байна.

Мишель Хазанавичус
Хазанавичус Жүжигчин киноны Парис дахь нээлтийн үеэр, 2011 он.
Төрсөн 1967 оны 3 сарын 29 (1967-03-29) (56 настай)
Ажил Кино найруулагч
Он жил 1988–одоо

Мишель Хазанавичус нь Литва болон Польш гаралтай, Францад 1920-оод онд суурьшсан Еврей гэр бүлд Парис хотноо мэндэлжээ.[1][2][3][4]

Хазанавичусын 2006, 2009 оны бүтээлүүд болох Агент 117: Каир - Тагнуулчдын үүр, Агент 117: Риод гээгдсэн нь зэрэг цуврал инээдмийн, тагнуулын сэдэвтэй кинонууд нь амжилт олж байв. Найруулагчийн уран бүтээлийн хамтрагч нь жүжигчин Жан Дюжарден билээ.

Цахим холбоосЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. French “Artist” Director Knows What “Mazel Tov” Means. Showbiz411.com. 27 February 2012-д хандсан.
  2. Bloom, Nate. Interfaith Celebrities: Golden Globes and Television. Interfaithfamily.com. 27 February 2012-д хандсан.
  3. Robinson, George (27 December 2011). ‘The Artist’ Director’s Nod To Billy Wilder. Thejewishweek.com. 27 February 2012-д хандсан.
  4. Meet the director behind surprise Best Picture contender. Entertainment.inquirer.net (10 December 2011). 27 February 2012-д хандсан.: ...French native, whose grandparents are from Poland and Lithuania

[[Ангилал:Францын кино найруулагч]