Т-34
Т-34 нь Зөвлөлт Холбоот Улсад 1940 оноос 1958 оныг хүртэл үйлдвэрлэгдэж байсан дунд оврын танк юм. 1942-1947 онуудад ЗХУ-ын Ажилчин тариаланчдын Улаан Армийн болон Зэвсэгт хүчний үндсэн танк байсан. 1944 оны эхний хагаст шинэчилсэн Т-34-85 танк үйдвэрлэж эхэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгийн олноор үйлдвэрлэж байсан танк юм.
T-34 | |
---|---|
T-34 (1942 оны загвар) | |
Ерөнхий мэдээлэл | |
Бүрэлдэхүүн | 4 (Командлагч, жолооч, сумлагч, пулемётчин/холбоочин) |
Урт | 6,75 метр |
Өргөн | 3 метр |
Өндөр | 2,60 метр |
Жин | 30,9 тонн |
Хуяглалт ба зэвсэг | |
Хуяглалт | 70 мм (цамхгийн нүүр хана), 45 мм / 60° (их биеийн босоо хавтан хуяг 90 мм) |
Үндсэн зэвсэг | 1 × 76,2-мм-Л/41,5-их буу Ф-34 (100 сумтай) |
Туслах зэвсэг | 2 × 7,62-мм-пулемёт Дегтярёв ДТ (нэг нь их буутай параллел чигт, нөгөө нь онгоц дотор, 2275 сумтай) |
Хөдлөх чадвар | |
Хөдөлгүүр | Ү-12-Дизель хөдөлгүүр В-2-34 500 м.x. (368 кВт) |
Зөөллөгч пүрш | Кристи пүрш |
Дээд хурд | 55 км/цаг |
Чадал/Жин | 16,2 м.x./т (11,9 кВт/т) |
Туулах зай | 465 км (асфальтан замд) |
T-34/85 | |
---|---|
T-34/85 (1944 он) | |
Ерөнхий мэдээлэл | |
Бүрэлдэхүүн | 5 (Командлагч, жолооч, чиглүүлэх бууч, сумлагч, холбоочин) |
Урт | 8,10 м (их бууны гол ороод) |
Өргөн | 3,00 м |
Өндөр | 2,65 м (цамхгийн дээд тал) |
Жин | 32 тонн |
Хуяглалт ба зэвсэг | |
Хуяглалт | 20–90 мм |
Үндсэн зэвсэг | 1 × 85-мм-их бууны төрөл ЗИС-С-53 56 сумтай |
Туслах зэвсэг | 2 × 7,62-мм-пулемёт мм-пулемёт (1920 сумтай) |
Хөдлөх чадвар | |
Хөдөлгүүр | 12-цилиндрт дизель хөдөлгүүр В-2-34М 500 м.x. (368 кВт) |
Зөөллөгч пүрш | Кристи пүрш |
Дээд хурд | 55 км/цаг |
Чадал/Жин | 15,6 м.x./т (11,5 кВт/т) |
Туулах зай | 380 км (асфальтан замд) |
Монгол улсад 2 удаа буюу 1944 оны сүүлээр 76-мм их буу бүхий 33 ширхэг орж ирснээс 1950-аад онд ашиглалтаас хасагдаж байснаа 1960 аад онд 85 мм-ийн их буутай нь дахин Ардын Армийн зэвсэглэлд орж сургалтанд ашиглагдаж байжээ.
Зохион бүтээсэн түүх
засварлахХүнд танк КВ, дунд танк Т-34 ба хөнгөн танк Т-40 Улаан армийн зэвсэглэлд 1939 онд орж ирсэн ба агуу эх орны дайны хягт техникийн үндэс нь болсон юм. Дэлхийн II дайны хамгийн олон тооны дунд танкийг Т-34 гэх ба түүнийг ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Михаил Ильич Кошкины удирдсан Харьковын №183 дугаар үйлдвэрийн зохион бүтээх товчооны (Александр Александрович Морозов, Николай Алексеевич Кучеренко, Яков Ионович Барана, Василий Григорьевич Матюхин, Алексей Александрович Молоштанов, Марк Абрамович Набутовский ба бусад) хамт олон зохион бүтээжээ.
Хамгийн нэр цуутай ч бас хамгийн "үл танигдсан" танк юм. Фашист Германыг ялсан ялалтын нэг бэлгэдэл нь Т-34. Дайны эхэн үеэр Германы танк эсэргүүцэгч хэрэгслүүд түүнийг устгаж чадахгүй шахуу байлаа. Зузаан хуяг, хуягийн ер бусын налуугаар уг танк давуу талаа авсан байв. 1941 онд Германы танкуудаас Т-34 хамаагүй давуу байсанд маргах зүйлгүй. Гэхдээ хэд хэдэн "но" байлаа. Дурангийн чанар сайн биш. Танкийн дарга нь сумлагчийг хамтран хийж байсан ба орчны хяналт нь хязгаарлагдмал байлаа. Германы танкуудад дарга нь сумлагчийг хийж байгаагүйгээс өөрөө байлдааны талбарыг бүрэн хянах боломжоор илүү байв. Германы танкууд дайны турш Т-34 танкийг хурдаараа гүйцээгүй билээ. Я.Е.Вихман, И.Я.Трашутин хоёрын бүтээсэн В-2 дизель хөдөлгүүр нь уг танкийн хурдыг хийж өгсөн ба тэр түлш голдоггүй, хэмнэлттэй байжээ. Энэ танк 1943 онд Улаан армийн хамгийн олон тооны машин болсон юм. Дайны үеэр энэ танкийг долоон үйлдвэрт хийсэн ба нийтдээ 33805 ширхэг Т-34, 21046 ширхэг Т-34-85 ба тэдний шасси дээр бүтээгдсэн өөрөө явах их буу 5780 ширхэгийг тус тус үйлдвэрлэжээ.
Танкийн бүтэц
засварлахСайжруулалт
засварлахГерманы армид хүчтэй танкууд ба танк эсэргүүцэх шинэ зэвсэг гарч ирсэн билээ. Тэдний эсрэг ганц зам байсан нь Т-34-ыг шинэчлэн 85 мм-ын буутай урт хуягийг нь зузаалах хэрэгтэй болсон юм. Ингээд шинээр үйлдвэрлэгдсэн Т-34-85 танк олноор фрондод гарч ирэн энэ машины алдар нэрийг өсгөж өгчээ.