Минами Масаюки (Япон: 南将之, 1941 оны 7 сарын 8 - 2000 оны 4 сарын 7) нь Японы волейболчин, дасгалжуулагч байв. Фүкүока мужийн Фүкүока хотод төрсөн.

Минами Масаюки
Волейбол
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Минами Масаюки
Төрсөн огноо 1941 оны 7 сарын 8 (1941-07-08)
Төрсөн газар Фүкүока, Фүкүока
Нас барсан огноо 2000 оны 4 сарын 7
(58 насалсан)
Нас барсан газар Фүкүока, Фүкүока
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Токио 1964 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мехико 1968 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Мюнхен 1972 Баг

Минато Фүкүока ИС-ийн дэргэдэх Оохори ахлах сургуулийг төгсөөд 1960 онд Асахи Касэй компанид ажиллах болсон. 196 см өндөртэй тэрээр 1961 онд анх Японы шигшээ багт багтжээ. Шигшээ багтайгаа хамт 1964 оны Токиогийн олимпоос хүрэл, 1968 оны Мехикогийн олимпоос мөнгө, 1972 оны Мюнхений олимпоос алтан медаль хүртэж, медалийн цуглуулгатай болжээ.

Зодог тайлаад улсынхаа шигшээ багийн дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1989-1990 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан. Мөн Асахи Касэй компанидаа волейболын багийн ахлах дасгалжуулагч, хэлтсийн дарга зэрэг ажил эрхэлж байв. Хожим хүү Кацүюки нь шигшээ багтаа багтсан сайн волейболчин болжээ. Бас нэг хүү Хироюки нь ч волейболчин юм.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчнөөр өвчилж, 1999 онд гол судасны бүдүүрэл гэсэн оноштойгоор мэс засал хийлгэх зэргээр байнга эмчилгээ хийлгэж байсан ч 2000 оны 4 сарын 7-ны 23:24 цагт Фүкүока хотын нэгэн эмнэлэгт зүрхний шигдээсээр нас нөгчжээ.