Микатагахарагийн тулалдаан

Микатагахарагийн тулалдаан (Япон: 三方ヶ原の戦い) нь 1573 оны 1 сарын 25-нд Тоотооми улс (муж)-ын Фүчинокоори тойрог, Микатагахара (одоогийн Шизүока аймгийн Хамамацү хотын хойд дүүрэг)-д Такэда Шингэн, Токүгава Иэясү нарын хооронд болсон тулалдаан юм.

Микатагахарагийн тулалдаан
Хамаарах дайн: Дайнт улсуудын үе (Сэнгокү)

Токүгава Иэясү Микатагахарагийн тулалдааны үеэр
Огноо1573 оны 1 сарын 25
Байршил
Микатагахара, Фүчинокоори, Тоотооми муж (одоогийн Шизүока аймгийн Хамамацү хотын хойд дүүрэг)
Үр дүн Такэдагийн бүрэн ялалт
Байлдагч талууд
Такэда Шингэний хүч Токүгава Иэясүгийн хүч
Командлагч болон удирдагчид
Такэда Шингэн Токүгава Иэясү
Цэргийн хүч
27,000 Токүгавагийн 8000 цэргээс гадна туслахаар ирсэн Ода Нобүнагагийн 3000 цэрэг
Хохирол
500 (Үэсүги)
100 (Мацүдайра)
1,000 (Ино)
Хэдэн мянга (Кай)
500 (Мацүдайра)

Шингэний явуулсан Сайжо ажиллагаа буюу аян дайны хүрээнд болсон тус тулалдаан нь Иэясүгийн амьдралынхаа туршид ялагдсан цорын ганц тулалдаан хэмээн түүхэнд үлджээ.