Маршаллын төлөвлөгөө

Маршаллын Төлөвлөгөө (англи. Marshall Plan, албан ёсны нэршил- англи. European Recovery Program, «Европыг сэргээн босгох Хөтөлбөр») -Дэлхийн 2-р дайны дараа Европыг сэргээн босгоход туслах хөтөлбөр. 1947 онд америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жорж К.Маршаллын 1948 оны 4-р сард хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр юм.

Маршаллын төлөвлөгөөний дагуу тусламж хүртсэн Европын орнууд.

Маршаллын төлөвлөгөө нь Баруун Европт дайны дараах энх тайвныг тогтоож хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. АНУ-ын зарласан энэхүү төлөвлөгөөний зорилго нь дайнд сүйрсэн Европын эдийн засгийг сэргээх, худалдааны саад тотгорыг арилгах, Европын орнуудын аж үйлдвэрийг шинэчлэх, коммунистуудыг удирдлагын бүтцээс шахан зайлуулах, Европыг бүхэлд нь хөгжүүлэх явдал байсан байна.

Маршаллын төлөвлөгөөнд дайны дараах ЗХУ-ын эдийн засгийг сэргээн босгоход туслах зорилго мөн байсан боловч ЗХУ-ын удирдлага төлөвлөгөөний дагуу үзүүлэх аливаа тусламжаас татгалзсан байна.

Төлөвлөгөө үүссэн түүх

засварлах

Жорж Маршалл 1947 оны 6-р сарын 5-нд Харвардын их сургуульд тусламжийн төлөвлөгөө хөтөлбөрийн талаар илтгэл тавьжээ. 7-р сарын 12-нд Баруун Европын 16 орны төлөөлөгчид Парист цугларсан юм. Уулзалтад Төв болон Зүүн Европын улсуудын төлөөлөгчдийг урьсан боловч энэ нь тэдний ашиг сонирхолд заналхийлж байна гэж үзсэн ЗСБНХУ-ын удирдлагын тулган шаардлагын дагуу эдгээр орны удирдагчид энэхүү урилгаас татгалзсан байдаг юм. Оролцогчид тус бүрт шаардлагатай тодорхой тусламжийн хэмжээг хэлэлцсэн байна. АНУ-д үүний хариуд тус улс бүрийн эдийн засгийн байдал, ийм хэмжээний тусламж үзүүлэх чадварыг судлах Засгийн газрын хороо байгуулсан байна.

Тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Хенри Уоллес Маршаллын төлөвлөгөөг буруушааж, үүнийг ЗХУ-ын эсрэг "хүйтэн дайны" хэрэгсэл гэж нэрлэж байжээ.

1948 оны 4-р сарын 4-нд АНУ-ын Конгресс Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хуулийг баталж, Европт эдийн засгийн тусламж үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай Маршалын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Маршалын төлөвлөгөөний дагуу (1948 оны 4-р сарын 4-өөс 1951 оны 12-р сар хүртэл) нийт хөрөнгийн хэмжээ 13 тэрбум доллар байсан бөгөөд ихэнх нь Их Британи (2.8 тэрбум), Франц (2.5 тэрбум), Итали (1.3 тэрбум) Баруун Герман (1.3 тэрбум), Нидерланд (1 тэрбум)-д ногдож байсан юм. Үүний зэрэгцээ америкчууд тусламж үзүүлэх урьдчилсан нөхцөл болгон гэрээнд гарын үсэг зурсан орнуудын засгийн газрын бүрэлдэхүүнд коммунистуудыг зайлуулахыг шаарджээ. 1948 он гэхэд Баруун Европын аль ч Засгийн газарт коммунистууд ороогүй юм.

Хожим нь Маршаллын төлөвлөгөөг Япон болон Зүүн Азийн зарим орнуудад мөн хэрэгжүүлсэн байна.