Марко Пологийн хөшөө

Марко Пологийн хөшөө нь 2011 оны 12-р сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн зүүн урд талд, Сэнтрал Тауэрын урд баригдсан, уран барималч Барсболдын Дэнзэнгийн урласан хөшөө юм. Уг хөшөөг өндөр давцан дээр Марко Полог бөсөө байдалтай баруун мөрөн дээрээ шонхор шувуу суулгаж, хагас европ загвартай цэргийн хувцас өмссөн байдлаар дүрсэлжээ.

Мөн алдарт аялагч Марко Полод зориулсан дэлхийд анхны хөшөө юм.