Малайн бар (Panthera tigris jacksoni, малайгаар: Harimau Belang) Малайн хойгийн өмнөд ба төв хэсгээр тархсан барын дэд зүйл[1]. 2004 он хүртэл тусдаа дэд зүйл гэж тооцогддоггүй байсан. АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн харъяа Генийн төрөл зүйлийн лабораторийн эрдэмтэн судлаач Луо С-Ж ба бусад хүмүүсийн судалгаагаар дэд зүйл болох нь батлагдсан.

Малайн бар

Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Дэд зүйл: Малайн бар
Латин нэр
Panthera tigris jacksoni
Луо ба бусад, 2004
Тархалтын зураг
Тархалтын зураг

Сүүлийн үеийн тооллогын дүнгээс үзэхэд зэрлэгээр 600-800 Малайн бар байсан бөгөөд барын дэд зүйлүүд дундаа тоо толгойгоор Бенгалын бар, Энэтхэг-Хятадын барын дараа орж байна. Гэсэн ч энэ дэд зүйл ховордсонд тооцогддог.

Биеийн шинж

засварлах

Малайн бар Суматрын барын нэгэн адил бие жижигтэй, барын дэд зүйлүүд дундаа хамгийн жижигт тооцогдоно. Судлын хээ нь Энэтхэг-Хятадын бартай төстэй боловч хэмжээгээр Суматрын бартай ойрхон. Бие гүйцсэн эрэгчний дундаж жин 120—140 кг, эмэгчнийх 75—100 кг. [2] Эрэгчин Малайн бар толгойноос сүүлээ хүртэл 260 см бол эмэгчин нь 230 орчим см.

Малайзын үндэсний бэлэгдэл

засварлах
 
Малайн бар Малайзын.

Малайн бар Малайзын сүлдэнд төр засгийг төлөөлж дүрслэгдсэн байдгаас гадна Мэйбанк, Протон компани, Малайзын хөлбөмбөгийн холбоо зэрэг байгууллагын эмблемд орсон. Малайзчуудын хувьд бар эр зориг, хүч чадлын бэлэг тэмдэг юм.

  1. "Archive copy". Archived from the original on 2008-05-09. Татаж авсан: 2009-02-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. WWF - Malayan tiger
Ерөнхий материал
  • Luo SJ, Kim JH, Johnson WE, Walt Jvd, Martenson J, et al. (2004) Phylogeography and Genetic Ancestry of Tigers (Panthera tigris). PLoS Biol 2(12): e442. Available online

Гадны холбоос

засварлах
  Commons: Panthera tigris jacksoni – Викимедиа дуу дүрсний сан