Энэтхэг-Хятадын бар


Энэтхэг-Хятадын бар буюу Корбеттийн бар (Panthera tigris corbetti) Камбож, Лаос, Малайз, Бирм, Тайланд, Вьетнамд тархсан барын дэд зүйл. Корбеттийн бар хэмээх нэр нь энэ дэд зүйлийн латин нэршлээс (Panthera tigris corbetti) гаралтай бөгөөд латин нэрийг анчин Жим Корбеттийн дурсгалд зориулан өгсөн ажээ.

Энэтхэг-Хятадын бар

Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Дэд зүйл: Энэтхэг-Хятадын бар
Латин нэр
Panthera tigris corbetti
Вратислав Мазок, 1968

Биеийн шинж засварлах

Эрэгчин бар 2.55-2.85 м урт, 150-195 кг жинтэй, гавлын урт 319-365 мм. Дундаж эрэгчин 2.74 м урт, 180 орчим кг жинтэй. Том эрэгчин 250 кг-аас ч дээш жин татдаг.

Эмэгчин нь 2.30-2.55 м урт, 100-130 кг жинтэй, гавлын урт 275-311 мм. Дундаж эмэгчин 2.44 м урт, 115 орчим кг жинтэй.

Гадны холбоос засварлах